11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Тэргүүлэх чиглэл, чиг үүрэг

Тэргүүлэх чиглэл, чиг үүрэг

СТРАТЕГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

ТЭРГҮҮЛЭХ СТРАТЕГИ 1. ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

ТЭРГҮҮЛЭХ СТРАТЕГИ 2. ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙГ НЭВТРҮҮЛЭН НУТАГШУУЛАХ

ТЭРГҮҮЛЭХ СТРАТЕГИ 3. БАЙГУУЛЛАГЫН БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ХАНГАХ МЕНЕЖМЕНТИЙН АРГА БАРИЛЫГ НЭВТРҮҮЛЭН, САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ

ТЭРГҮҮЛЭХ СТРАТЕГИ 4. СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ТҮВШИНГ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ ХҮРГЭХ

ТЭРГҮҮЛЭХ СТРАТЕГИ 5. ЭРСДЭЛГҮЙ, ЭЭЛТЭЙ ОРЧИН, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ТАСРАЛТГҮЙ САЙЖРУУЛАХ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГ ҮҮРЭГ

  1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь улсын хэмжээнд эмнэлгийн лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг хууль, эрх зүйн хүрээнд салбарын болон орон нутгийн хөгжлийн бодлого, хөтөлбөртэй уялдуулан, батлагдсан стандарт, технологи, эмнэлзүйн заавар, удирдамжийн дагуу амбулатори, хэвтүүлэн эмчлэх, оношилгоо шинжилгээний цогц байдлаар чанартай, хүртээмжтэй, аюул эрсдэлгүй, тасралтгүй үзүүлэхийн зэрэгцээ сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чадавхийг дэмжин сайжруулах тасралтгүй суралцагч байгууллага байна.
  2. Хүн амын дунд зонхилон тохиолдох өвчин эмгэг, мэргэжлээс шалтгаалах өвчин, осол гэмтэл, гамшгаас урьдчилан сэргийлэх, тандалт судалгааг хийх, тархалтын хандлагыг тодорхойлох, хоол хүнс, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээг үндэсний хөтөлбөр, бодлогод нийцүүлэн улсын хэмжээнд хэрэгжүүлэгч нийгмийн эрүүл мэнд, эрүүл мэндийг дэмжигч байгууллага байна.
  3. Сургалт эрхлэх зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн мэргэжлээр, батлагдсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээндэмнэлгийн мэргэжилтний мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт эрхлэх үндсэн байгууллага байж, бусад эмнэл зүйн сургалт эрхлэх байгууллагуудтай сүлжээ үүсгэн нэгдэж, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтанг сургах, цөм чадамжийг нь дээшлүүлэхэд хамтын оролцоог идэвхжүүлж манлайлж ажиллана.
  4. Дээрх үйл ажиллагааны чиглэлүүдийн хүрээнд улсын хэмжээнд бусад эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр хангах, цахим сүлжээ ашиглан зайн сургалт, зөвлөгөө, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх,өөрийн төрөлжсөнөөс бусад мэргэшлийн чиглэлээр тухайн эрх бүхий төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс лавлагаа, мэргэжил арга зүйн дэмжлэг авах зэргээр хамтран ажиллаж, хамтдаа зэрэгцэн хөгжинө.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Эрүүл мэндийн сайдын 2012 оны “Лавлагаа төвийн үлгэрчилсэн дүрэм, бүтцийг батлах тухай” 429 тоот тушаалыг үндэслэн 2013 онд ЭМС-ын 409 тоот “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дүрэм, бүтцийг батлах тухай” тушаалаар байгуулллагын дүрэм, бүтцийг шинэчлэн батлуулсан бөгөөд тус тушаалын дагуу Улсын хэмжээнд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж, анагаах ухааны сургалт, судалгаа явуулах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх, эмнэлгийн байгууллагуудад мэргэжил арга зүйн тусламж үзүүлэх чадавхи бүхий тэргүүлэх эмнэлэг болсоноос гадна МУ-ын хэмжээнд дараах 20 чиглэлээр лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллах болсон.

Үүнд:

  1. Цөмийн оношзүй
  2. Клиник лаборатори (эд нийцэл, гематологи, эмнэлзүйн нян судлал, молекул генетик)
  3. Эрчимт эмчилгээ
  4. Эмнэлэг доторх яаралтай тусламж
  5. Мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах эмчилгээ
  6. Бөөр судлал, гемодиализ,
  7. Бөөрний дурангийн оношилгоо, эмчилгээ
  8. Диабет, дотоод булчирхайн эмгэг судлал
  9. Эрхтэн шилжүүлэн суулгах
  10. Хэрх үе судлал
  11. Цус судлал, чөмөг шилжүүлэн суулгах
  12. Дурангийн болон бага хүрцтэй мэс засал
  13. Бөөрний мэс засал
  14. Эрүү нүүрний мэс засал
  15. Бүдүүн, шулуун гэдэсний мэс засал
  16. Чих, хамар хоолойн дурангийн мэс засал
  17. Сонсгол судлал, нөхөн сэргээх мэс засал
  18. Төвөнх судлал, онишилгоо, эмчилгээ
  19. Эмнэлгийн ариутгал
  20. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хяналт, тохиргоо