Хэрх , үе судлал, үе сэргээх төвийн ревматолог эмч
Дамдиндорж овогтой Энхтуяа нь 1988 онд тухайн үеийн ЗХУлсын Эрхүү хотын Анагаах Ухааны Их Сургуулийн эмчилгээний факультетийг их эмч мэргэжлээр төгссөн, мөн ондоо Улсын Нэгдсэн Төв Эмнэлэгийн рентгений эмч, 1999 оноос кардиоревматологчоор ажиллаж байгаад 2006 онд Чех улсын Мотол эмнэлэгт ревматолог эмчийн нарийн мэргэжил эзэмших курст суралцаж төгссөн. 2011 он Украйн улсын Киев “Остеоартрит остеопорозын Евро-Азийн Ревматолог эмч нарын олон улсын сургалт”, 2014 он Казакстан улсын Астана хотод олон улсын Ревматологийн симпоизиумд тус тус оролцон.
Би нийт 28 жил Улсын клиникийн 1-р эмнэлэгт тасралтгүй ажиллаж байна. Үүнээс сүүлийн 10 жил ревматологийн салбарыг Монгол улсдаа бие даан хөгжүүлэх тал дээр голчлон ажиллаж ирлээ. УКТЭ-ийн Зүрх судас, үе судлалын клиникт 1998-2003 болон 2003-2008 онуудад хэвтэн эмчлүүлэгсдийн материалыг ашиглан өвчлөлийн бүтцэд судалгаа хийн “Эрдэмийн бичиг” товхимолд хэвлүүлсэн бөгөөд Канад, Япон улсын Ревматологийн нийгэмлэгүүдэд дээрх материалаа илгээн, тэдгээр орнуудын эрүүл мэндийн хэвлэлд гаргаж байсан.
Ревматологийн салбарыг хөгжүүлэхийн тулд “Монголын Ревматологийн эмнэл зүй-дархлаа судлалын нийгэмлэг”-ийг үүсгэн байгуулж тэргүүнээр нь ажиллаж байна.
Ревматологийн эмгэгүүдийн талаархи сурах бичиг монгол хэл дээр хангалтгүй байгааг үндэслэн, “Rhumatology-Холбогч эд-Үе судлал” 2 боть сурах бичгийг 2011-2012 онуудад бэлтгэн эмч нарын гарын авлага болголоо. 2013 онд УНТЭ-ийн оны шилдэг эмчээр ажлын үзүүлэлтээр тэргүүлж шалгарсан.
2007 оноос эхлэн 500 цагийн багц сургалт хичээл явуулан дадлагжигч эмч нарыг сурган бэлтгэсэн. 2015-2016 он ревматологийн нарийн мэргэжлийн эмч хоёрыг дагалдуулан сургасан.
1999 он Эрүүлийг хамгаалахын жуух, 2000 он Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, 2011 он “Алтан гадас” одонгоор тус тус шагнуулж байсан болно.