Дотоод шүүрэл судлал, диабетийн төвийн товч түүхээс:
Анх 1953 онд Улсын Төв Эмнэлгийн Дотрын III тасаг 30 ортой, 10-аад ажилтантай нээгдсэн. 1961 оноос 50 ортой болж өргөжсөн. 1967 оноос Дотоод шүүрэл, цус, зүрх судасны өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчилдэг 60 ортой үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба 1971 оноос Дотоод шүүрэл, Цусны өвчтөнг дагнан эмчлэх 45 ортой тасаг болсон. 1993 оноос Дотрын III тасаг нь Цус, Дотоод шүүрэл судлалын клиник болсон. 2006 оноос Дотоод шүүрлийн амбулаторийн үзлэгийн кабинет тусдаа үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2009 оны 10-сарын 06 нд Н.Оюундэлгэр эмчийн санаачлагаар Цусны эмгэг судлал ба Дотоод шүүрлийн эмгэг судлалын клиник болж, эмнэлгийн даргын тушаал гарч Д.Цэцгээ даргатай 30 ортой тасаг бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Бидний зорилго:
Дотоод шүүрэл судлал, диабетийн төв нь дотоод шүүрлийн эмгэгүүдийн олон улсын стандарт удирдамжийг дагаж үйлчлүүлэгчдэд оношлогоо эмчилгээний чиглэлээр мэргэжлийн өндөр түвшинд, орчин үеийн олон улсад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг, түргэн шуурхай үзүүлэх, улсын хэмжээнд мэргэжлийн заавар зөвлөгөө өгөх лавлагаа төвөөр ажиллахад оршино.
Төвийн бүтэц зохион байгуулалт:
- Дотоод шүүрэл судлал диабетийн төв нь - Хэвтэн эмчлүүлэх 30 ортой тасаг
- Амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэх үзлэгийн кабинет 2
- Чихрийн шижингийн сургалтын кабинет 1 гэсэн бүтэцтэй ажиллаж байна.
УНТЭ-ийн дотоод шүүрэл судлал диабетийн төв нь 6 эмч, сургагч багш 1, сувилагч 7, сувилагчийн туслах- 1 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр улсын хэмжээнд төрөлжсөн мэргэжлийн эмнэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлж, дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн профессорын баг, сувилахуйн 1 багийн тогтолцоогоор сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хослуулан гүйцэтгэдэг. Дотоод шүүрэл судлал, диабетийн төв нь 2018 онд 1314 хүнийг хэвтүүлэн эмчилж, амбулаторийн 2 кабинетаар 22228 үйлчлүүлэгчийг хүлээн авч тусламж үйлчилгээ үзүүлсэн ба шинээр чихрийн шижинтэй 270 хүн оношлогдож, 7392 хүнд өөрийн хяналтын сургалтыг явуулж , хөлний үзлэгт 378 хүнийг хамруулан, 1529 хүнд бодисын солилцооны эмгэгийг оношлох хэмжилтийг хийж оношилгоо эмчилгээний хяналтыг хариуцан ажиллаж байна.
Манай төвд АУ-ны доктор- 1, АУ-ны магистр- 3, тэргүүлэх зэрэгтэй эмч- 1, ахлах зэрэгтэй эмч- 1 ажиллаж байгаа ба Япон, БНСУ, Чех , Тайвань, ОХУ зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлж, эдгээр орны эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг. ДШСДТ -д сувилахуйн тэргүүлэх зэрэгтэй 4, НЭМ-ны магистр 1, бакалавр зэрэгтэй 7, ахлах зэрэгтэй 2 сувилагч ажиллаж байна.
УНТЭ-ийн ДШСДТ нь эмнэлзүйн тусламж үйлчилгээний зэрэгцээ УНТЭ-ийн төгсөлтийн дараахь сургалтанд оролцож, жилд дотрын резидент эмч 20-25, дотоод шүүрлийн эмчийн мэргэжил олгох 2-3 эмч нарыг сургаж, төгсгөдөг.
Мөн дотоод шүүрэл, бодисын солилцооны эрхтэн тогтолцооны зонхилон тохиолдох эмгэгүүдийн чиглэлээр судалгаа хийж жилд 1 удаа БНСУ- ын Кореа их сургуулийн Анам эмнэлэгийн профессоруудтай хамтарсан семинарыг зохион байгуулж 9 дүүрэг, 21 аймгийн дотоод шүүрлийн эмч нарыг хамруулдаг. Улсын хэмжээний болон олон улсын хурал, мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулж, оношилгоо эмчилгээний удирдамжуудыг шинэчлэн боловсруулахад оролцдог.
Дотоод шүүрэл судлал, диабетийн төвийн дарга
Их эмч
Их эмч
Их эмч
Их эмч
Их эмч
Үйл ажиллагаа
Манай хамт олон “ Сэтгэлд нийцсэн үйлчилгээ, чанарыг эрхэмлэж, хүртээмжтэй хүргэе ”
уриан дор тасгийн эмч ажилчдын харилцаа хандлагыг сайжруулах, оношлогоо
эмчилгээний чанар, үр дүнг дээшлүүлэх, ажилчдын бүтээлч идэвхийг өрнүүлэх чиглэлээр
үйл ажиллагааг явуулж байна.
ДШСДТөв нь жилдээ хэвтэн эмчлүүлэх тасагт 1500 өвчтөн, амбулаторт 24000
үйлчлүүлэгчийг хүлээн авч оношлож, эмчлэх тусламж үйлчилгээг үзүүлдэг.
2011 оноос Диабетийн төв шинээр нээгдэн ажилласанаар чихрийн шижингийн нэгдсэн
бүртгэл хийгдэж, шинэ оношлогдсон чихрийн шижинтэй хүмүүст зөвлөгөө өгөх сургагч
багш ажиллаж түргэвчилсэн багцын шинжилгээнд хамруулан ажиллаж байна. Улсын
хэмжээний лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлдэг ба 21 аймаг, 9 дүүргийн өвчтөнийг
хүлээн авч үйлчилдэг.
Сургалт-судалгааны талаар:
Тасгийн профессорын баг нь дотоод шүүрлийн эмгэгүүдийн орчин үеийн оношлогоо
эмчилгээний чиглэлээр сургалт семинар зохион байгуулж, эрдэм шинжилгээ судалгааны
ажил хийгдэж, олон улсын сургалт семинарыг жил бүр зохион байгуулж ажилладаг.
Жил бүр 11 сарын 14 нд “ ОУ-ын Чихрийн шижинтэй тэмцэх өдөр” –ийг МУ-д анх 1995
оноос эхлүүлэн амжилттай тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус өдрийн хүрээнд ард иргэдэд
чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг ба хэвлэл мэдээллийн
хэрэгсэлээр, гарын авлага ном бэлтгэн иргэдэд болон үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн
мэдлэг, мэдээллийг тогтмол олгож ажилладаг.
Гадаад харилцаа БНХАУ-ын Нань-янь эмнэлэг , Кореа их Сургуулийн Анам эмнэлэг,
БНСУ Ажу их сургуулийн эмнэлэг, ОХУ Императорский клиник, Тайвань улс Чангхуа
эмнэлэг гэх мэт газруудтай эмч мэргэжилтэн сургах, туршлага солилцох, судалгаа
шинжилгээний ажлыг хамтран зохион байгуулж байна.
Цаашдын зорилт
Дэлхийн стандартад нийцүүлсэн оношлогоо, эмчилгээний тусламж үйлчилгээг ард
иргэдэд хүргэх.
Хүн амын суурин амьдралтай холбоотой хөдөлгөөний хомсдол үүссэнээр таргалалт,
чихрийн шижингээр өвдөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх нийгэмд чиглэсэн арга хэмжээг
цогц хөтөлбөрөөр хэрэгжүүлэх.