11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Эрхтэн шилжүүлэн суулгах төв

Эрхтэн шилжүүлэн суулгах төв

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал УНТЭ-д 2006 оноос бөөр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийгдэж эхэлсэнээс хойш 2011 оны 9 сарын 24-нд Монгол Улсад амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-ын Асан Анагаах Ухааны төвийн элэг шилжүүлэн суулгах тасгийн эрхлэгч Lee.S.G профессорын хамт олонтой УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах мэс заслын баг хамтран анх удаа амжилттай хийж ихэлсэнээс хойш Эрхтэн шилжүүлэн суулгах эрчимт эмчилгээ хийх төвийн шаардлага гарсантай холбогдож 2012 оны 9 сард 4 ортойгоор ЕМЗК-ээс үүсэлтэйгээр үйл ажиллагааг эхэлсэн. Анхны тасгийн эрхлэгчээр МУ-ын Хүний гавъяат эмч, АШУ-ны доктор, профессор МУ-ын зөвлөх эмч О.Сэргэлэн, бөөр шилжүүлэн суулгах мэс заслын хяналтын эмчээр Б.Мөнхжаргал,координатор эмч Цэцэгээ, ахлах сувилагч Д.Долгор, ээлжийн сувилагч-Я.Урангоо,Т.Нарангэрэл, Ц.Шагдарсүрэн,Б.Удвал, үйлчлэгч Б.Баянтуул гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаа эхэлсэн.

Уг тасаг нь:

  • Элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах хяналт,эрчим эмчилгээ
  • Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын дараах хяналт,эрчимт эмчилгээ
  • Үе шилжүүлэн суулгах мэс заслын дараах хяналт,эрчимт эмчилгээ
  • Элэг тайрах хагалгааны дараах хяналт,эрчимт эмчилгээний чиглэлээр үйлчлүүлэгч хүлээн авч байсан.

2015 оны 9 сараас тасгийн эрхлэгчийг МУ-ын Хүний гавъяат эмч, мэс заслын тэргүүлэх зэргийн эмч П.Батчулуун, 2016 оны 4 сараас тасгийн эрхлэгчээр АУ-ны доктор Л.Од-Эрдэнэ, 2016 оны 9 сараас тасгийн эрхлэгч П.Батчулуун, мэс заслын эмчээр Б.Батсайхан, 2017 оны 3 сараас ЭШСТөвийн даргаар Б.Бат-Ирээдүй удирдан ажиллаж байна.

2016 оны 04 сарын 20-нд Шинэ өргөтгөлийн 2 давхарт тасгийн үйл ажиллагаа өргөжин 8 ортой (элэгний 3 блок өрөө, бөөрний 3 ортой, донорын 2 ортой ) шинэ төвболон өргөжин нээлтээ хийсэн. 2012 оноос одоог хүртэл элэг шилжүүлэн суулгах мэс засал нийт 65, бөөр шилжүүлэн суулгах мэс засалнийт 174 орсон байна.

Манай хамт олон 2018 онд элэг шилжүүлэн суулгах 24, бөөр шилжүүлэн суулгах -24 тохиолдлын эмчилгээг амжилттай хийсэн байна.

Үйл ажилгааны үндсэн чиглэл

  • Монгол улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулах