ДҮРС ОНОШИЛГООНЫ ТӨВ
Зорилго: Дүрс оношилгооны тасаг нь орчин үеийн дэвшилтэд технологи ашиглан аюулгүй чанартай олон улсын стантартад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай үзүүлэхэд оршино.
УНТЭ-ийн Дүрс Оношилгооны Төвийн Радиологийн тасаг нь 1934 онд Улсын Төв Эмнэлэгт (одоогийн УНТЭ) Эрүүлийг Хамгаалах Яамны сайдын тушаалаар Манай улсын анхны эмнэлгийг түшиглэн байгуулагдсан ууган тасгуудын нэг юм. Монголд Дүрс оношилгооны алба үүсэн хөгжиж, өргөжин дэвшиж ирсэн түүхтэй салшгүй холбоотой бөгөөд УНТЭ-ийн даргын 2011оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 39 тоот тушаалаар Радиологийн тасаг, Цөмийн Онош Зүйн тасаг, Хэт Авиан оношилгооны тасгийг нэгтгэн Дүрс Оношилгооны Төв болгон өргөжүүлж одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байна.
Дүрс оношилгооны төвд нарийн мэргэжлийн 17 их эмч, 2 дагалдан их эмч, 14 дүрс оношилгооны техникч, сувилагч, туслах ажилчид ажиллаж байна.
Дүрс оношилгооны нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг жилд дунджаар 165355 хүнд үзүүлж байна.
Төвийн дарга
Дүрс оношилгооны эмч
Дүрс оношилгооны эмч
Дүрс оношилгооны их эмч
Дүрс оношилгооны эмч
Дүрс оношилгооны эмч
Дүрс оношилгооны эмч
Дүрс оношилгооны эмч
Дүрс оношилгооны эмч
Дүрс оношилгооны эмч
Дүрс оношилгооны их эмч
Их эмч
Зөвлөх эмч
Тасгийн үзүүлэх тусламж үйлчилгээ
- Рентген зурагт авалт (бүх төрлийн)
- Цээж болон хэвлийн рентген харалт
- Цээжний зураг авалт
- Ясны зураг авалт(толгойн зураг, нугалмуудын зураг , дээд болон доод мөчдийн бүх төрлийн ясны зураг)
- Хэт авиан оношилгоо (бүх төрлийн)
- Хэвлийн хэт авиан оношилгоо
- Бамбай булчирхай, хүзүү, төмсөг, үе мөч, хөх болон арьсан хурсан зүйлсийн оношилгоо
- Дээд болон доод мөчдийн захын судасны өнгөт Доплер оношилгоо
- Бамбайн булчирхайн хэт авиан хяналттай дээж авах оношилгоо
- Хэт авиан хяналттай бөөрний эдийн шинжилгээ хийх
- Хэт авиан хяналттай элэгний эдийн шинжилгээ хийх
- Ангиографийн оношилгоо, эмчилгээ
- Артерийн судасны ажилбарууд
- Венийн судасны ажилбарууд
- Гемодиализын ажилбарууд
- Лимфийн системийн ажилбарууд
- Судасны бус ажилбарууд
- Онкологийн ажилбарууд
- Хавдрын эмболизаци
- Ердийн эмболизаци эмчилгээ (ЭЭӨ-ийн төгсгөлийн шат, задарсан хавдрын үед)
- Химиэмболизаци
- Радиоидэвхит бодисоор эмболизаци хийх
- Арьс нэвчүүлэн хатгаж хавдрыг шарах эмчилгээ
- Бөөрний аблаци/эмболизаци
- Элэг/цөсний замын хавруудын аблаци/эмболизаци
- Яс үе мөчний зарим хавруудын аблаци/эмболизаци
- Цээжний хөндийн жижиг хавдрын аблаци/эмболизаци
- Хавдрын эмболизаци
- Трансплантацийн дараах ажилбарууд
- Элэг шилжүүлэн суулгасны дараах ажилбарууд
- Бөөр шилжүүлэн суулгасны дараах ажилбарууд
- Зүрхний ажилбарууд
- Титмэн артерийн оношилгоо
- Пейсмекэр байрлуулах
- Компьютерт томографийн оношилгоо
- Толгойн компьютерт томографи(чих, хамар дайвар, хүзүү, толгой)
- Цээжний компьютерт томографи(тодосгогч бодистой, бодисгүй)
- Хэвлийн компьютерт томографи(тодосгогч бодистой, бодисгүй)
- Бага аарцгийн компьютерт томографи(тодосгогч бодистой, бодисгүй)
- Дээд болон доод мөчдийн компьютерт томографи(захын судасны зураглалууд)
- Зүрх болон том судасны компьютерт томографи
- Компьютерт томографийн хяналттай эдийн шинжилгээ авах
- Соронзон резонанс томографийн оношилгоо
- Толгойн соронзон резонанс томографи (чих, хамар дайвар, толгой)
- Цээжний соронзон резонанс томографи
- Хэвлийн соронзон резонанс томографи
- Дээд болон доод мөчдийн үений соронзон резонанс томографи
- Нугалмуудын соронзон резонанс томографи (хүзүү, сээр, бүсэлхийн нугалмууд)
- Цөмийн оношзүйн шинжилгээ
- Ясны сцинтиграфи /whole body Scan/
- Ясны 3 фазт сцинтиграфи
- Яс, бөөр, бамбай, паратироид, хөхний СПЕКТ
- Яс, бөөр, бамбай, паратироид, хөхний СПЕКТ/СТ
- Бөөрний динамик сцинтиграфи
- Бөөрний каптоприлт динамик сцинтиграфи
- Бөөрний статик болон бамбайн сцинтиграфи
- Бөөрний каптоприлт динамик сцинтиграфи
- Бөөрний диуретик динамик сцинтиграфи
- Ачаалалтай үеийн болон тайван үеийн зүрхний сцинтиграфи
- Паратироид болон хөхний сцинтиграфи
- Лимфосцинтиграфи
- Элэгний хавдрын TARE эмчилгээ
- Радиоиммунологийн шинжилгээ(Т3, Т4, TSH, FT4, PSA)
- Бамбайн оношилгоо эмчилгээ:
- I-131-ийн бамбайн хавдрын эмчилгээ
- I-131-ийн бамбайн хордлогын эмчилгээ
- Бүтэн зураг
- СПЕКТ/СТ зураг
- I-131-ийн шингээлт тодорхойлох
- Сургалт
Дүрс оношилгооны төв нь богино болон урт хугацааны сургалтыг зохион байгуулж байна.
- 1 жил хүртэлх Дүрс оношилгооны резиденсийн төгсөлтийн дараах дагалдан эмчийн сургалт
- 2 жилийн Дүрс оношилгооны резидентийн сургалт
- 6 сарын компьютерт томографи, соронзон резонанс томографийн оношилгоо
- 3 сарын хэт авиан оношилгооны сургалт
- 3 сарын рентген болон компьютерт томографийн техникч бэлдэх сургалт
- Шинэ технологи, судалгаа шинжилгээ
Дүрс оношилгооны төв нь 2016 оноос 1,5Т хүчин чадалтай MRI аппарат болон 128 зүслэгтэй КТ аппарат суурилуулан оношилгоо шинжилгээг хийж байна. MRI/KT болон Ангиографи, Цөмийн онош зүйн шинжилгээнд суурилсан кохорт болон ретроспектив судалгаанууд хийгдэж байна.
- Гадаад харилцаа
УНТЭ-н Дүрс оношилгооны төв нь Солонгос болон Япон улсын Хэвлийн хөндий, Цээжний хөндийн болон Интервеншналь радиологийн нийгэмлэгүүдтэй хамтран ажиллах, мөн Солонгос улсын Кореа их сургуулийн Анам, Асан эмнэлгүүдийн Дүрс оношилгооны тасгуудтай тус тус хамтран туршлага солилцох, богино, урт хугацааны сургалтанд хамрагдан үйл ажиллагаагаа явуулж байна.