Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийн төв

Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, яаралтай тусламжийн төв

1977 оны 11 сард 10 ортой, 3 эмч, 9 сувилагч, 3 асрагчтай анестези -
реанимацийн тасаг нэртэйгээр ажиллаж эхэлсэн.
1980-аад онд УКТЭ-ийн ЭЭТ-ийн үйл ажиллагаанд эрчимт эмчилгээний үндсэн
ажилбарууд болох зохиомол амьсгал, зүрхний цахилгаан сэдээлт, цусыг хэт ягаан
туяагаар шарах, сийвэн салгах, цус шүүх, гуурсан хоолой дурандаж угаах зэрэг
эмчилгээний аргууд нэвтэрсэн.
1979-1989 онуудад хордлогын төвийн үүргийг хамтруулан гүйцэтгэдэг
байснаар угаарын хий, эм, химийн бодис, архины хордлоготой олон зуун өвчтөн
хүлээн авч амжилттай эмчилж байлаа.
2013 оноос эхлэн Эрчимт эмчилгээний тасаг 8 ортойгоор дангаараа үйл ажиллагаа
явуулж эхэлсэн.
 Тасгийн эрхлэгч-1
 Зөвлөх эмч-1
 Эмч-6
 Ахлах сувилагч-1
 Зохицуулагч сувилагч-1
 Ээлжийн сувилагч 19
 Сувилагчийн туслах-4
 Үйлчлэгч-4 гэсэн орон тоотойгоор ажиллаж байна.

2015 онд Австри улсын засгийн газрын төсөл хөтөлбөрөөр тасгийн тоног
төхөөрөмж бүрэн шинэчлэгдэн, эмчилгээ сувилгаанд орчин үеийн дэвшилтэд
технологийг нэвтрүүлэн олон улсын стандартад нийцүүлэн ажиллаж байгаа хамт
олон юм.

Жил бүрийн элсэлтээр Улаанбаатар хотын болон орон нутгийн эмнэлгүүдээс олон
эмч мэргэжилтнүүд манай тасагт ирж үеийн эрчимт эмчилгээний орчин үеийн арга
хэрэгслүүдтэй танилцан суралцаж байна.