Товч танилцуулга:
Урологи-Андрологийн Төв нь 1957.09.15 нд ЭХЯ-ны шийдвэрээр бөөрний мэс заслын кабинет анх байгуулагдаж улмаар ерөнхий мэс заслын тасгийн 5 орыг бөөрний мэс заслын эмгэгтэй өвчтөнд зориулж Н.Лувсанбалдан эмч ажиллаж эхэлсэн. Тэр үедээ бөөрний мэс заслын эмгэгийн анхны яаралтай тусламж үзүүлэх үйлчилгээг эхлэж байжээ. 1959 онд Урологийн тасаг Клиникийн 3-р эмнэлгийн дэргэд 15 ортой тасаг болж үйл ажиллагаа нь өргөжсөн. Нийгмийн захиалга шаардлагаар 1961 онд тус тасаг 30, 1964 онд 50, 1976 онд 60, одоо 45 ортой ажиллаж улсын хэмжээний эмчилгээ үйлчилгээг чанартай үзүүлж байна.
УНТЭ-ийн ерөнхий захирлын 2016.02.01-ны өдрийн А/19 тоот тушаалаар хүн амын дунд бөөрний архаг өвчин эмгэг, түүний эрсдэлт хүчин зүйлс, бөөрний үйл ажиллагааны дутагдлын тохиолдол нэмэгдэж, эрэгтэйчүүдийн амьдралын эгзэгтэй мөчүүдэд тулгардаг эрүүл мэндийн асуудлаар зөвлөгөө, оношлогоо, эмчилгээ тусламж үйлчилгээг цогцоор үзүүлэх зорилгоор Бөөрний Мэс Заслын Тасгийн нэрийг “Урологи-Андрологийн төв” болгон бүтэц, үйл ажиллагааны хувьд өргөжүүлсэн. Тус төвийн даргаар Д. Баян-Өндөр (Ph.D) ажиллаж байна.
Шинэ бүтээл, оновчтой санал 56, ном товхимол 43, аргачлал 16, оношлогоо эмчилгээний стандарт 7, эрдэм шинжилгээний ба нийтэд зориулсан өгүүлэл, зөвлөмж 280 гаруйг хэвлүүлсэн туршлагатай мэргэжлийн профессорын баг ажилладаг.
Урологи-Андрологийн Төвийн эмч нар АНУ, БНСУ, Тайланд, Финлянд, ОХУ, БНХАУ, Австри, Турк, Беларус зэрэг орнуудад мэргэжил эзэмшиж дээшлүүлсэн, туршлагатай мэргэжилтнүүд юм.
Эмчилгээ үйлчигээний хүрээ:
Улсын хэмжээнд 16-аас дээш насныханд бөөр шээсний замын бүх мэс заслын эмгэг болон эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн бүх төрлийн эмгэгийн оношлогоо, эмчилгээний үйлчилгээ үзүүлдэг төв юм. Үүнд:
- Бөөр шээсний замын мэс заслын эмгэгийг илрүүлэх, оношлох, ялган оношлогоо хийх, эмчлэх, хянах
- Бөөрний мэс заслууд
- Шээлгүүрийн мэс заслууд
- Бөөр шээсний замын чулууны мэс засал
- Бөөр шээсний замын нөхөн сэргээх мэс засал
- Бөөр шээсний замын дурангийн (эндоскопи)мэс заслууд
- Давсагны мэс заслууд
- Бөөр шилжүүлэн суулгах мэс засал
- Түрүү булчирхай, төмсөг, төмсөгний дайвар, эрэгтэйн бэлэг эрхтэн эмгэг
- Хэвлийн дурангаар (лапароскопи) бөөр шээсний замд хийх мэс засал
- Бөөр шээсний замын гэмтлийн эмгэгийг оношлох эмчлэх
- Бөөр шээсний замын төрөлхийн гаж хөгжилд хийх эмчилгээ үйлчилгээ
Амбулаторын тусламж үйлчилгээ:
Өвчтөнд хүрч үйлчлэх зорилгоор амбулаторийн хэсэгт 3 их эмчийг хуваарийн дагуу сэлгэн ажиллуулдаг.
Үйлчлүүлэгчдэд оношлогоо эмчилгээ үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үйлчлэхийн тулд бид орчин үеийн орны амбулаторын бүтэц зохион байгуулалтын жишгээр тохижуулан, үйл ажиллагаагаа явуулахаар ажиллаж байна. Үүнд:
- Үзлэг хийх өрөө -3
- Цэвэр боолтын өрөө-1
- Бохир боолтын өрөө-1
- Түрүү булчирхайн шүүрэл авах өрөө-1
- Үйлчлүүлэгчийн хувцас солих өрөө-1
- Зайнаас чулуу бутлах эмчилгээний өрөө-1
- Давсагны дурангийн өрөө-1
Жилд дунджаар 21.000 хүнд оношлогоо эмчилгээний үзлэг, үүнээс 11.000 давтан үзлэг хийдэг. 2016 оны 3 сарын 17-оос эхлэн зайнаас чулуу бутлах эмчилгээг хийж эхэлсэн эмчилгээний үр дүн 80-аас дээш хувьтай байна.
Хэвтэн эмчлүүлэгчдийн тусламж үйлчилгээ:
Жилд 2300 гаруй өвчтөнг хэвтүүлж эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг. Нэг жилд бөөр, шээсний замын нээлттэй мэс засал 900 орчим, дурангийн мэс засал 1100 гаруй хийгддэг. Өнөөгийн байдлаар 70 гаруй төрлийн мэс засал тусламж үзүүлж байна.
Хөгжингүй орны эмчилгээ үйлчилгээнд хүрсэн мэс ажилбарууд
- Түрүү булчирхайг дурангаар авах мэс засал
- Бөөрний чулууг дурангаар авах мэс засал
- Хэвлийн дурангаар бөөр шээсний замд хийх мэс засал
- Зайнаас чулуу бутлах эмчилгээ
- Бөөр шээсний замын хавдрын мэс засал
- Бөөр шилжүүлэн суулгах мэс засал
Сургалтын үйл ажиллагаа:
- Анагаахын мэргэжилтэн бэлтгэх, резидентийн сургалт, мэргэшүүлэх сургалт явуулдаг сургалтын бааз клиникээр ажилладаг. Бид АШУҮИС-н мэс заслын тэнхим, Мэргэжил Дээшлүүлэх Институт, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвтэй хамтран урологи, андрологийн эмч бэлтгэх сургалт явуулдаг. Жилд дунджаар мэс заслын 20 резидентийг 2 сарын хугацаатай тойролтоор тусгай хөтөлбөрийн дагуу хамруулдаг.
- Урологийн мэргэшүүлэх сургалтаар жилдээ 3-6 эмчийг 6 сарын хугацаатай сургаж орон нутагт урологи андрологийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгохоор ажиллаж байна .
- Сургалтын дараа суралцагч нарын орон нутгийн эмнэлэг дээр ажлын байрны сургалтыг зохион байгуулж ажиллах баг, орчин, нийтийн эерэг чиг хандлагыг бий болгохыг эрмэлзэн ажилладаг.
Гадаад харилцаа:
- АНУ-н Лос Анжеллас хотын урологи эмчнартай 2015 оноос жил бүр ирж ажлын байран дээр хэвлийн хүрцээр хийгддэг дурангийн мэс заслын сургалт явуулж байна.
- Солонгос улсын Сөүлийн их сургуулийн эмнэлгийн эмч нартай хэвлийн дурангийн мэс заслын чиглэлээр хамтран ажилладаг.
- 2005 оноос АНУ-ын IVU их сургуулийн урологийн эмч нарын баг ирж нөхөн сэргээх мэс засал, бөөрний чулууны мэс засал, хавдрын мэс заслаар ажлын байрны 14 хоногийн сургалт явуулж байна.
- Турк улсын андрологийн эмч нартай хамтран ажиллаж Олон улсын андрологийн хурлыг зохион байгуулж мэс заслыг шууд дамжуулсан сургалт хийсэн.
- Бээжин хотын Их сургуулийн эмнэлгийн урологийн тасагтай хамтран лазерын эмчилгээний сургалтыг 2016 оноос эхлэн хийж байна.
- Тус төвийн эмч нар АНУ, Солонгос, Тайланд, Финлянд, ОХУ, Хятад, Япон, Турк зэрэг орнуудын эмч нартай хамтран ажиллаж ирсэн.
Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ:
- Төвийн эмч, сувилагч нар Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээнд оролцон ажилладаг. 2017 онд 18 бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Өнөөг хүртэл нийт 147 өвчтөнд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг хийгээд байна.
- Жил бүр бөөрний амьд доноруудыг хянах зорилгоор төлөвлөгөөт журмаар бүрэн үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.