Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Санхүү бүртгэлийн алба нь “Байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, холбогдох хууль эрх зүйн актад нийцүүлэн бүртгэх, мэдээллийг боловсруулах, тайлагнах, зохион байгуулах” үүрэгтэйгээр 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Алба нь Байгууллагын хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд хангамж үйлчилгээг тасралтгүй хүргэхэд хязгаарлагдмал төсвийн хөрөнгийг төлөвлөлт, зориулалтын дагуу үр ашигтай зарцуулахыг үндсэн зорилгоо болгон ажилладаг.