11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Цөмийн онош зүйн тасаг

Цөмийн онош зүйн тасаг

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Эрүүл мэндийн салбарт цөмийн анагаах ухаанд суурилсан эмчилгээ, оношилгоог дэлхийн хөгжилтэй орны түвшинд ойртуулж, орчин үеийн өндөр техник-технологи нэвтрүүлсэн чадварлаг багаас бүрдсэн үндэсний төв болох

Зорилтууд

  1. Оношилгоо, эмчилгээний төрлүүдийг олшруулах, чанарыг сайжруулах ялангуяа хорт хавдрын эмчилгээний тоог олшруулах
  2. Олон Улсын Техник Хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэх, Аппарат, тоног төхөөрөмжийг шинэчлэх
  3. Тасгийн орон тоог нэмэгдүүлэх, боловсон хүчний сургалтын менежментийг сайжруулах
  4. Тасгийн эмч нарын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг сайжруулж, гадаад сургалт зохион байгуулах, оношилгоо эмчилгээний стандарт, удирдамжуудыг гаргах

Тасгийн үйл ажиллагааны товч танилцуулга:

Улсын Клиникийн Төв Эмнэлгийн Цөмийн онош зүйн тасаг нь 1975 оны 3 сарын 31-нд Монгол Улсын Эрүүлийг хамгаалах Яамны сайдын тушаалаар “Цөмийн онош зүйн лаборатори” нэртэйгээр анх байгуулагдсан. Энэ нь Монгол улсын хувьд анагаах ухааны салбарт цөмийн технологийг нэвтрүүлсэн анхны тулгын чулуу болсон юм.

Тус цөмийн онош зүйн лабораторийг санаачлан удирдан зохион байгуулсан хүн бол Арьдчилсан Герман улсад хүний эмчийн мэргэжил эзэмшсэн Монгол Улсын Ардын эмч, Хүний Гавьяат эмч, Анагаахын Шинжлэх Ухааны доктор, профессор Пэлжээгийн Онхуудай билээ.

Цөмийн анагаах ухаан нь дүрслэх оношилгооны нэг салбар бөгөөд эмгэг процессыг эсийн болон молекулын төвшинд оношилхоос гадна нэг шинжилгээний аргаар авах боломжгүй бүтцийн болон үйл ажиллагааны мэдээллийг нэгэн зэрэг өөр өөр дүрслэлээс гарган авах боломжтой, оношилгооны зөрүү гарах эрсдэлийг бууруулсан, өвчин эмгэгийг эрт илрүүлж эмчлэх, өвчтөний эмчилгээний менежментийг зөв сонгох, өвчтөнийг бүрэн эдгэрэхэд туслах төдийгүй, бамбайн булчирхай болон, элэгний хорт хавдар, үе мөчний үрэвсэлт эмгэг, хавдрын хөнгөвчлөх эмчилгээнүүдийг цацраг идэвхт изотоп ашиглаж хийдэг салбар юм.

Одоо тус тасагт жилд ойролцоогоор 4500 өвчтөнд SPECT болон SPECT/CT аппаратаар бөөр, яс, бамбай, зүрх, уушиг, элэг цөс зэрэг эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны оношилгоо, 9800 бамбайн даавар болон хавдрын маркер тодорхойлох шинжилгээг хийж, мөн бамбайн булчирхайн хордлогот бахуу, хорт хавдрын эмчилгээг 350 гаруй өвчтөнд хийж байна.

Тус тасаг 1982 оноос Олон Улсын Атомын Энергийн Агентлаг /ОУАЭА/ -ын Техник Хамтын Ажиллагааны төслийг хэрэгжүүлж, анагаах ухааны практикт цөмийн технологийг амжилттай нэвтрүүлж ирсэн туршлагатай билээ. Өнгөрсөн 42 жилийн хугацаанд тасагт 4 удаа технологийн шинэчлэл хийгдсэн байдаг.

1982-2010 оны хугацаанд уг төслийн хүрээнд 1,8 сая гаруй долларын тоног төхөөрөмж авсан бөгөөд зарим хэрэгцээт изотоп, холбогчууд, радиоиммунологийн оношлуураар хангагдаж, хүний нөөцөө сургаж, олон улсын экспертүүдийг урьж суралцаж ирсэн.

Хамгийн сүүлийн технологийн шинэчлэлийн хүрээнд 2012-2015 оны төслийн хүрээнд ОУАЭА болон МУ-ын засгийн газрын хамтарсан санхүүжилтээр 651,500 еврогийн 2 толгойт SPECT/СТ дижитал гамма камер авч суурилуулан, Монгол улсын дүрслэх оношилгооны салбарт анхны Хосолмол технологийг нэвтрүүлсэн билээ.

Энэхүү дэвшилтэт орчин үеийн хосолмол SPECT/СТ аппаратыг суурилуулсанаар оношилгоо, эмчилгээний түвшин нэг шатаар дээшилж эмгэг процессыг эсийн болон молекулын түвшинд оношилох, нэг шинжилгээний аргаар авах боломжгүй бүтцийн болон үйл ажиллагааны мэдээллийг нэгэн зэрэг өөр өөр дүрслэлээс гарган авах боломжтой болж оношилгооны зөрүү гарах эрсдэлийг бууруулсан төдийгүй дараах оношилгоо, эмчилгээний аргачлалуудыг шинээр хийх боломжтой болно.

Шинээр хийгдэж буй оношилгоо, эмчилгээний аргчлалууд

  • Хорт хавдрын ясны үсэрхийллийг ялган оношлох, SPECT/СТ хийх аргачлал
  • Зүрхний цусан хангамжийн болон Gated буюу зүрхний миокардийн булчингийн хөдөлгөөнийг үнэлэх үйл ажиллагааны шинжилгээг нэг дор хийж үнэлгээ өгөх аргачлал
  • Бамбайн сцинтиграфи буюу зураг авалтийн шинжилгээг бамбайн үйл ажиллагаа буюу шингээлтийг шинжилгээтэй хамт хийх аргачлал.
  • Хордлогот болон зангилаат бахуутай өвчтөний Иод-131 -ын эмчилгээний дозыг тогтооход шаардлагатай бамбайн жин, үйл ажиллагааны шингээлтийн үзүүлэлтийг Tc99м-ыг ашиглан тогтоох аргачлал
  • Бамбайн зэргэлдээх булчирхайн хавдрыг илрүүлэх “Паратиреод сцинтиграфийн аргачлалуудыг амжилттай нэвтрүүлсэн.

Цаашид

Оношилгоонд :

Зүрхний булчингийн цусан хангамжийн сцинтиграфи, үрэвсэлт өвчин эмгэгийн оношилгоо, Уушгины агааржилтын сцинтиграфийг улам боловсронгуй болгох, тархины цусан хангамжийн сцинтиграфи, тархиний үйл ажиллагааны SPECT/CT, хөхний сцинтимаммаграфын аргыг шинээр нэвтрүүлж, ялангуяа хөхний хорт хавдрын үеийн захын лимф узелийг илрүүлэх шинжилгээг хийх боломжтой болох юм.

Эмчилгээнд:

Элэгний хорт хавдрын Re-188 HDD lipoidol радиоэмболизаци эмчилгээг үргэлжлүүлэх, үе, мөчний изотоп эмчилгээ, Хорт хавдартай өвчтөнүүдийн ясны үсэрхийллийн өвдөлт намдаах эмчилгээнүүдийг шинээр хийхээр төлөвлөөд байна.

Одоо тус тасагт

  • 2015-2016 оны “Монгол улсад хорт хавдрын эмчилгээний чанарын хяналт болон цацрагийн хамгаалалтийн орчин үеийн аппарат тоног төхөөрөмжийг авсанаар цөмийн болон туяа эмчилгээг сайжруулах” төсөл хэрэгжиж эхэлсэн
  • 2016-2018 оны “Цөмийн онош зүйн тасгийн радиоиммунологийн лабораторийг сайжруулах, шинэчлэх, бүрэн автоматжуулах” төсөл батлагдаад амжилттай хэрэгжиж байна.

Хийгдэж буй онцлог эмчилгээ, оношилгооны төрлүүд:

Шинжилгээний төрөл

Оношилогоо, эмчилгээнд хэрэглэх бодис

Сцинтиграфийн шинжилгээ / Тс99/м изотоп

1

Ясны сцинтиграфи /whole body Scan/

Tc99/m MDP

2

Ясны 3 фазт сцинтиграфи

Tc99/m MDP

3

Ясны СПЕКТ

Tc99/m MDP

4

Ясны СПЕКТ/СТ

Tc99/m MDP

5

Бөөрний динамик сцинтиграфи

Tc99/m DTPA

6

Бөөрний каптоприлт динамик сцинтиграфи

Tc99/m DTPA

7

Бөөрний диуретик динамик сцинтиграфи

Tc99/m DTPA

8

Бөөрний статик сцинтиграфи

Tc99/m DMSA

9

Бөөрний СПЕКТ

Tc99/m DMSA

10

Бөөрний СПЕКТ/СТ

Tc99/m DMSA

11

Бамбайн сцинтиграфи

Tc99/m sodium pertechnetate

12

Бамбайн сцинтиграфи

Tc99/m MIBI

13

Бамбайн СПЕКТ

Tc99/m sodium pertechnetate/ MIBI

14

Бамбайн СПЕКТ/СТ

Tc99/m sodium pertechnetate/ MIBI

15

Зүрхний цусан хангамжийн Ачаалалтай болон тайван үеийн зүрх сцинтиграфи

Tc99/m MIBI

16

Тархины СПЕКТ/СТ

Tc99/m ECD

17

Паратироид сцинтиграфи

Tc99/m MIBI+ Tc99/m sodium pertechnetate

18

Паратироид СПЕКТ/СТ

Tc99/m MIBI

19

Лимфосцинтиграфи

Tc99/m colloid

20

Хөхний сцинтиграфи

Tc99/m colloid

21

22

23

24

25

Хөхний СПЕКТ/СТ

Элэг цөсний динамик сцинтиграфи

Уушигны тромбоэмболийн болон цусан хангамжийн оношилгоо

Хөхний хавдрын зэргэлдээх булчирхайн сцинтиграфи

Тархины СПЕКТ/СТ

Tc99/m colloid

Tc99/m HIDA

Tc99/m

Tc99/m

Tc99/m

Элэгний хавдрын оношилгоо, эмчилгээ / Re-188 изотоп

22

Элэгний хавдрын TARE эмчилгээ

Re-188 HDD Lipiodol

23

Эмчилгээний өмнө болон дараа бүтэн биеийн зураг

Re-188 HDD Lipiodol

24

Эмчилгээний дараах хяналтын СПЕКТ/СТ

Re-188 HDD Lipiodol

Радиоиммунологийн шинжилгээ / I-125 изотоп

25

T3

I-125

26

T4

I-125

27

TSH

I-125

28

FT4

I-125

29

PSA

I-125

Бамбайн оношилгоо, эмчилгээ / I-131 изотоп

30

I-131-ийн бамбайн хавдрын эмчилгээ

I-131

31

I-131-ийн бамбайн зангилаат болон хордлогот бахуун эмчилгээ

I-131

32

Бамбайн хорт хавдрын Иод-131 эмчилгээний дараах бүтэн биений зураг авах

I-131

33

Бамбайн СПЕКТ/СТ зураг

I-131