11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Нүд судлал, мэс заслын тасаг

Нүд судлал, мэс заслын тасаг

Нүд Судлалын Тасаг

Нүд Судлал Мэс ЗаслынТасаг нь Монгол улсын нүдний анхны эмч, Ардын эмч Р.Нямаагийн нэрэмжит бөгөөд 1928 оны 11-р сарын 1-нд Улаанбаатар хoтын төв больницод 8 ортойгоор анх байгуулагдаж байжээ.

Одоо тус тасаг нь 34 ортой, 10 эмч (Клиникийн профессор – 2 Зөвлөх зэрэгтэй – 2 Тэргүүлэх зэрэгтэй – 4 Ахлах зэрэгтэй – 1 Анагаах ухааны магистр – 7), 8 сувилагч (Зөвлөх зэрэгтэй – 1 Тэргүүлэх зэрэгтэй – 1 Ахлах зэрэгтэй – 2 Магистр- 2 ), 1 туслах сувилагч, 2 үйлчлэгчтэй ажиллаж байна.

Одоо тус тасаг нь 33 ортой, 10 эмч, 9 сувилагч, 3 үйлчлэгчтэй ажиллаж байна.

Тасгийн үндсэн үйл ажиллагааны чиглэл:

Амбулаторын тусламж үйлчилгээ

Нүдний үйл онош зүй - Глауком өвчнийг оношилох, хянах улсын хэмжээний кабинет Нүдний эмгэг судлал гэсэн 3 кабинетад 7 эмч эргэх журмаар нүдний эмгэгийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх болон яаралтай тусламжийг хот, орон нутгийн иргэдэд 3-р шатлалын түвшинд үзүүлж байна.

Стационарын тусламж үйлчилгээ: 3 дахь шатлалын үйлчилгээг Монгол улсын хүрээнд 21 аймаг, Улаанбаатар хотын 6 дүүргүүдэд 24 цагийн турш нүдний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэн, жилдээ 2600 гаруй үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж, 2300 орчим мэс засал хийдэг улсын хэмжээний тасаг юм. Мөн Улаанбаатар хотын “Өргөө”, “Амгалан”, “Хүрээ” амаржих газрууд, хорих ангиуд, ХСҮТ, ГССҮТ, ХӨСҮТ-д дуудлагаар үйчилгээ үзүүлдэг.

ЭМЯ-ны зөвшөөрөлтэйгээр 0-16 насны хүүхдийн болрын ба нөхөн сэргээх чиглэлийн мэс заслуудыг хийдэг. Сургалт, судалгаа Нүдний нарийн мэргэжил олгох 3 жилийн сургалт Нүдний эмчийн мэргэжил дээшлүүлэх 3-6 сарын сургалт Нүд судлалын сувилахуйн чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх 3 сарын сургалтууд тогтмол явагддаг. Одоо тус тасагт 1-3р дамжааны 20 резидент эмч нар суралцаж байна. Гадаад харилцаа НҮБ-д зөвлөх статустай АНУ-ын “VIRTUE” сан ба “Mount Sinai” эмнэлэгтэй нүдний нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр 15 дахь жилдээ, Олон улсын “ORBIS” онгоцтой эмнэлэг Канад улсын “LAUREL” сан ба Бритиш Колумбын их сургуультай торлог шилэнцрийн мэс заслын чиглэлээр хамтран ажиллаж байна

НСМЗТ-т хийгддэг мэс заслын төрлүүд:

Нүдний болрын мэс засал - Олон улсын түвшинд хүрсэн стандартаар хийдэг. Болрын мэс заслын бүх төрлийг /дурангийн, жижиг зүслэгт, склерт бэхэлдэг хиймэл болор гм./ хийж хиймэл болрын асуудлыг цогцоор нь шийдсэн учраас тус эмнэлгийн шинэ технологи шалгаруулах уралдаанд шалгарсан. Нүдний даралт буулгах мэс засал /сулруулах оёдолтой/ Нүдний бүх төрлийн гэмтлийн мэс засал Нүдний далавчит хальс авах мэс засал Нулимсны суваг сэргээх мэс засал Нулимсны хүүдийн архаг идээт үрэвслийн мэс засал Нүдний зовхины эмгэгүүдийн мэс засал Нүдний ухархайн хана нөхөн сэргээх мэс засал Нүдний алимны хөндийг сэргээх мэс засал Нүд ширгээх мэс засал /импланттай ба имплантгүй/ Нүдний алимыг дайвартай нь авах мэс заслууд / экзентрация, энукляция/ Нүдний зовхины гоо сайхны мэс засал Нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах мэс засал Нүдний эвэрлэг цавуудах мэс засал Нүдний эвэрлэгийн цоорсон шархыг эхэсийн амнион бүрхүүлээр нөхөх мэс засал зэрэг 30 гаруй төрлийн мэс заслыг хийдэг. Мөн нүдний торлогийн болон нүдний даралт буулгах Diod лазер, нүдний эхо шинжилгээ, нүдний кохэрэнс томограпийн шинжилгээнүүдийг хийж байна.