11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Уушги, харшил судлалын төв

Уушги, харшил судлалын төв

—Уушиг судлалын тасаг нь Монгол улсын 21 аймаг, 6 дүүргийн хүн амд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч, сувилагч нараар дамжуулан үзүүлдэг төрөлжсөн нарийн мэргэжлийн клиник юм.
—Тус тасаг нь анх 1976 онд ЭХЯ-ны сайдын тушаалаар “Зүрх судлалын тасаг” нэртэй 50 ор, 24 хүний орон тоотойгоор байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлж байсан бөгөөд 1993 онд “Уушиг судлалын тасаг” болон өргөжсөн.
—2017 оны байдлаар 34 ортой, жилдээ 1400-1600 өвчтөнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлж байна.

Тасгийн палат, үзлэгийн кабинетийн зохион байгуулалт

žАмбулаторид үзлэгийн кабинет -1
žХэвтэн эмчлүүлэх хэсэгт нийт 36 ортой. Үүнээс:

Эрчимт эмчилгээний өрөө- 1( 3 ор)

Төлбөртэй өрөө-1 (2 ор)

Энгийн өрөө-8 (31 ор)

Уушгины эмгэг судлалын тасгийн үндсэн үйл ажиллагаа:

žУушгины эмгэг илрүүлэх, оношлох, ялган оношлогоо хийх, эмчлэх, хянах
žУушгины өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх эмчилгээ, хүндрэлийн үеийн эмчилгээ
žӨөрийн чиглэлийн дагуу эрдэм шинжилгээ болон клиникийн судалгаа явуулах
žАнагаахын мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх клиник сургалт явуулах түшиг тасаг
Шинээр нэвтрүүлсэн технолги:
žДотрын тасагт анх удаа амьсгалын дутагдалтай өвчтөнүүдэд CPAP-аар хүчилтөрөгчийг өгөх аргыг нэвтрүүлсэн.
žЭрчимт эмчилгээний палатыг орчин үеийн стандартад нийцүүлэн тохижуулсан.
žЦус ханах ажилбарыг битүү вакум системээр хийдэг болсон.
žПлеврийн хатгалтыг нэг удаагийн иж бүрдлээр хийж хэвшүүлэв.
žBipap-2 түвшинт эерэг даралттайгаар хүчилтөрөгч амьсгалуулах
žМикрокапельниц: Цахилгааны эх үүсгэвэргүйгээр эмийг тунлах перфузер
žHome pamp: Эмийн бодисыг удаан хугацаагаар буюу 2мл/цаг хурдтайгаар хураагуур судсаар биед оруулдаг хэрэгсэл
žНейбулайзерийн аппарат: Гуурсан хоолой тэлэх эмийн бэлдмэлийг амьсгалын замд шууд хийх