ЭХЯ-ны сайдын 1987 оны 17-р тушаалыг үндэслэн тухайн үеийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагад тулгуурлан УКТЭ-ийн даргын 1987 оны 230 тоот тушаалаар тус эмнэлгийн 50 ортой мэс заслын 3-р тасгийг 10 ороор өргөтгөн 60 ортой БШГМЗ-ын тасаг болгон “өөрчлөн” байгуулсан байна .
Тус тасаг нь 35 ортойгоор жилд 1300-1500 хүн хэвтүүлж тэдгээрийн 90 гаруй хувьд нь мэс заслын эмчилгээ хийж байна.
Бүдүүн гэдэсний эмгэгийн оношлогоо эмчилгээг дэлхийн хөгжилтэй орны түвшинд ойртуулах, инвазив бус эмчилгээний аргыг нэвтрүүлэх, чадварлаг мэргэжилтнүүдтэй болох зорилгыг тавьж байна.
Эдүгээ 30 жилийн түүхтэй уг тасагт бүдүүн гэдэсний болон хярзан орчмын дутуу гаж хөгжил /мегаколон,атрези,эктопи,тератомууд/ дивертикулёз түүний хүндрэлүүд /цус алдалт,цоорхой гэх мэт/ бүдүүн гэдэсний үйл ажиллагааны алдагдал/ архаг өтгөн хаталт, цочирсон гэдэсний хам шинж/, цочмог болон архаг парапроктит, шамбарам, эпителиально-копчиковый ход, хоргүй болон хортой хавдар зэрэг өвчний олон улсын ангилал 10-ын 200 орчим өвчин синдромуудыг оношлон эмчилж байна .Мөн дипломын болон дипломын дараахи сургалтыг бусад сургалтын байгууллагатай хамтран амжилттай явуулж байна