Тасгийн танилцуулга:
Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг (УНТЭ) Чих Хамар Хоолой Судлалын тасаг (ЧХХСТ) хамт олон бид өнгөрсөн 66 жилд ахмад дунд үеийнхнийхээ үүсгэн байгуулж, хөгжүүлэн бэхжүүлсэн ололт амжилт бүхнээ бататгаж салбарынхаа хөгжлийг өнөөгийн дэлхийн анагаах ухааны хөгжилтэй хөл нийлүүлэн ажиллаж байна.
2018 оны байдлаар ЧХХСТ нь 9 эмч,8 сувилагч, 1 туслах сувилагч, 2 үйлчлэгч, 30 ортойгоор үйл ажиллагаагаа явуулан жилдээ дунджаар амбулаторийн 3 кабинетаар 21000 орчим, клиникээр 1400 гаран хэвтэн эмчлүүлэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 80%-д мэс заслын эмчилгээ хийгдэж, үүний 68-75%-ийг дурангийн болон нөхөн сэргээх, гоо сайхны мэс засал эзэлж, хагалгааны үр дүн 85- 90% байгаа нь хөгжилтэй орнуудын түвшинд хүрснийг харуулж байна.
ЧХХТ нь онош, эмчилгээ, сувилгаа, урьдчилан сэргийлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ бакалаврын болон резиденсийн сургалтын бааз клиник, эрдэм шинжилгээ судалгааны ажил явуулах төв болтлоо өргөжин бэхжиж байна.
2008 оноос тус клиникт хамрын дурангийн мэс засал, дотор чихний мэс засал, хамрын гоо сайхны мэс заслын салбарууд хөгжсөн.
-Анагаах ухааны доктор зэрэгтэй эмч -1, АУ-ны магистр эмч – 8, тэргүүлэх зэрэгтэй эмч-3, ахлах зэрэгтэй -3 эмч тус тус ажиллаж байна.
Хийгдэж буй мэс заслуудын 40%нь бусад эмнэлгүүдэд хийгддэггүй технологиуд болно. ЧХХ-н мэргэжил олгох, дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтыг тогтмол явуулж байна. .
Тасгийн эрхлэгч
Фониатрын эмч
Их эмч
Их эмч
Их эмч
Их эмч
Их эмч
Их эмч
Их эмч
Шинэ технологи
- Хамрын үзүүрийн гоо сайхны мэс засал (spreader graft, onlay graft )
- Хамрын дурангийн гүнзгийрүүлсэн мэс засал
- Дунд чихний суулгац суулгац (sound bridge, bone bridge)
- дотор чихний суулгац (CI)
- Төвөнхийн тарилга эмчилгээ (laryngoplasty)
- Суурийн хөндийн хавдар авах дурангийн мэс засал
- Хамрын болон чихний эмгэгүүдийн улмаас гавал тархины хүнрэл өгч тархи нугасны шингэн урссан тохиолдолд хийгдэх мэс засал
- Дунд чихний судсан хавдар
Эрдэм шинжилгээ судалгааны ажил
- Хамрын гоо сайхны мэс засал
- Хамрын дурангийн мэс засал
- Хамрын таславчийн цоорхой нөхөх мэс засал
Тасгийн гадаад харилцаа:
Сүүлийн 13 жилд бидний гадаад харилцаа эрчимтэй хөгжин Швейцарийн Фрийбургийн эмнэлэгийн эмч Dominque Meier, АНУ-ын Нью-Йоркийн их сургуулийн профессор Майкл- Шохт, Жак Шохт, солонгосийн Сөүлийн их сургуулийн ЧХХ тэнхмийн профессор S.Oh, Ази Номхон далайн орнуудын сонсгол судлалын зөвлөх эмч Adrian Fuente, Сөүлийн их сургуулийн Борамае эмнэлэгийн хамрын төвийн захирал профессор Jin, Малайзын их сургуулийн профессор Препагеран, Ионсэй их сургуулийн профессор Сhoi, АНУ-ын сонсгол бууралттай хүүхдийн дэлхийн хүүхдийн сангийн тэргүүн Пэйж, Герман улсын пат медикал Петер, АНУ-ын аудиологийн эмч нар Меридит, Кайш, Стэйси АНУ-ын хэл яриа заслын эмч Катрин, Сэлли нартай хамтран ажиллаж сургалт семинаруудыг амжилттай зохион байгуулж байна.