11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Уламжлалт эмчилгээний тасаг

Уламжлалт эмчилгээний тасаг

Он цагийн хэлхээс

Тус тасаг нь 2015 оноос УламжлалтЗүү эмчилгээний болон Сэргээн засах эмчилгээний чиглэлээр хамтран, өргөжин ажиллаж эхэлсэн.

  • Уламжлалт эмчилгээний тасаг нь 1925.10.25 нд Зоригт ван Осорбазарын ач хүү Төвдорж вангийн цэцэрлэгт хашаа ордонд түвд эмнэлгийн 7 ортой, 3 лам эмчтэй, 105.000 төгрөгийн төсөвтэй "Ардын эмнэлэг" нэртэйгээр ажиллаж эхэлжээ. Энэ нь УКТЭмнэлэг тэр дундаа Уламжлалт анагаахын тасгийн үүсч хөгжсөн түүхийн эхлэл юм.
  • Сэргээн засах тасаг нь 1930 оноос эхлэн эмнэлгийн дэргэд шавар шарлага бүхий физик эмчилгээний тасаг нээгдэж, 1977 онд физиотерапи болон биеийн тамирын тасаг нэгдэж ажиллаж эхэлсэн. 2011 онд тус тасгийн анхны хөдөлгөөн засалч мэргэжилтэн ажиллаж эхэлсэн юм.
  • УНТЭ-н зүүний кабинет нь 1958 онд анх байгуулагдаж Монгол Улсад зүү, төөнө заслын хэмээх эмчилгээний нэгэн шинэ төрөл үүсч хөгжих эхлэл тавигдсан байна.
  • 2007 онд УНТЭ-н "Тэргүүний хамт олон"-оор Уламжлалт эмчилгээний клиникийн хамт олоншалгарсан
  • 2006 онд УНТЭ-н зүү төөнө заслын кабинетийг Монгол Улсын Хүний Гавьяат эмч Д.Бадарчины нэрэмжит болгон өргөмжилсөн.
  • 2005 онд "Миний тасаг-тохилог орчин" уралдаанд нөхөн сэргээх эмчилгээний тасаг тэргүүн байранд шалгарч байсан.

Үндсэн үйл ажиллагаа

Уламжлалт эмчилгээ нь хувь хүний галбир төрөхийн тодорхойлон тогтоосон оношийн дагуу монгол эм, бариа заслууд зүү эмчилгээг хийж өвчнийг эмчлэх болон урьдчилан сэргийлэх боломжтой юм.Тус тасагт хэвтэн эмчлүүлэгчдэд уламжлалт болон сэргээн засахын тусламжүйлчилгээг үзүүлдэг.

Мөн УНТЭмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт үйлчүүлэгчдэд Харвалтын дараах,үе солиулах мэс заслын дараах,хүзүү нурууны эмгэгийн үеийн,үе мөчний эмгэгийн үеийн,яс булчингийн үеийн, хөдөлгөөн засал эмчилгээ, зүү эмчилгээ, бариа заслуудаар үйлчилдэг.

Бүтэц үйл ажиллагаа

Уламжлалт, сэргээн засах эмчилгээний тасаг нь амбулаторийн болон стационарын үйл ажиллагаатай.

Амбулаторын үйлчилгээнд: бариа заслууд, хөдөлгөөн засал, зүү эмчилгээ, цахилгаан болон дулааны эмчилгээнүүд хийгддэг.

Стационарын үйл ажиллагаа нь 11 ортойгоор

Дэвшилтэт технологи:

  • 2011 онд анхны Хөдөлгөөн засалч мэргэжилтэнгүүд УНТЭ-д ажиллаж эхэлсэн ба I шатлалын эмнэлгүүдээс анх удаа Сэргээн засах эмчилгээнд хөдөлгөөн засал эмчилгээг нэвтрүүлсэн.
  • 2012 онд UK – ийн хөдөлгөөн засалч Ребека Виллистэй хамтран Хүзүүний гар татлага эмчилгээ / Manual therapy / булчин суллах, өвдөлт намдаах, үений зайг нэмэгдүүлэх / болон мобилизацийг эмчилгээ, үйлчилгээнд нэвтрүүлэн ажиллаж байна.
  • 2014 оноос Монгол-японы засгийн газрын гэрээны дагуу Жайка сайн дурын Олон улсын байгууллагаас хөдөлгөөн засалч туршлага солилцон хамтран ажиллаж байна.
  • 2015 онд "Хусуур засал"-ын удирдамжийг боловсруулж эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлэн ажиллаж байна.

  • 2016 Монголын Гемофилийн холбоотой сургалт болон гемофилитэй өвчтөний хөдөлгөөн засал эмчилгээний чиглэлээр хамтран ажиллаж УНТЭ –ийн УНСЭТасагт энэ чиглэлээр сэргээн засах эмчилгээний нэр төрөл нэмэгдсэн.

Үйл ажиллагааны дэлгэрэнгүй танилцуулга

Сэргээн засах эмчилгээ

Сэргээн засах анагаах ухаан нь хүний бие ,сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн оролцоо,бие,сэтгэцийн эрүүл мэнд,нийгмийн оролцоо,амьдралын чанарыг дээшлүүлэх,сайжруулахад чиглэгдсэн анагаах ухааны бие даасан салбар юм.Чадвар алдагдлыг оношлох,эмчлэх,урьдчилан сэргийлэх зорилгоор хийгддэг. ДЭМБ ын тодорхойлолтоор:Чадвар алдагдахад нөлөөлж буй хүчин зүйлүүдийг бууруулж,чадвар алдагдалтай хүмүүсийн нийгмийн оролцоо ,харилцааг боломжийн түвшинд хүргэх зорилгоор хийж буй бүхий л аргыг сэргээн засах гэнэ.Сэргээн засах эмчилгээний эмч мэргэжилтнүүд маш олон төрлийн өргөн хүрээний оношилгоо,эмчилгээ хийгддэг. Сэргээн засах эмчилгээний эмч ,мэргэжилтнүүд олон төрлийн ажлын байранд ажилладаг.Тухайлбал:Эрчимт эмчилгээний тасгаас эхлээд нийгмийн салбарт багаар ажилллана.Ингэхдээ өөрийн гэсэн өвөрмөц оношилгоо,эмчилгээний аргуудыг хэрэглэнэ.Тухайлбал: эмийн эмчилгээ,тарилга,хөдөлгөөн засал,хөдөлмөр засал,хэл засал,эрүүл мэндийн боловсрол олгох,хөдөлмөр эрхлэх чадварыг сэргээх,ортез протезийн тусламж үзүүлэх гэх мэт. Сэргээн засах анагаах ухаан нь дотроо 2 үндсэн хэсэгт хуваагддаг.

1.Бие бялдар судлал(Physical medicine) Хүний бие махбод,үйл ажиллагааны чадварыг физиологийн механизмаар (рефлекс,үйл ажиллагааны дасан зохицол,цахилгаан эмчилгээ г.м)биеийн ба оюун ухааны дасгалаар шинжлэх ухааны үндэслэлтэй сайжруулах эмчилгээг хийнэ.

2.Сэргээн засах судлал(Rehabilitation medicine)Биеийн үйл ажиллагааг эмчлээд зогсохгүй хүнийг нийгмийн идэвхтэй харилцаанд оруулахад чиглэгддэг.Сэргээн засах эмчилгээ нь аливаа өвчин,эмгэгийн дараах чадвар алдагдлыг эмчлэх идэвхтэй эмчилгээний арга юм. Хүний бие махбод,үйл ажиллагааны чадварыг сайжруулахын тулд био анагаах,инженерийн дэвшилтэт технологийг ашигладаг.Үүнд:Физик эмчилгээ,өвдөлт намдаах арга,ортез,протез,сэргээн засах багажуудыг ашигладаг. Сэргээн засалч эмч мэргэжилтнүүд баг болж ажилласанаар асуудалд суурилсан нэгдмэл тусламж үйлчилгээг үзүүлдэг. УНТЭ ийн УНСТ нь 2 сэргээн засах эмч,3 хөдөлгөөн засалч,4 сэргээн засах сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээр тусламж үйлчилгээ үзүүлж байна.Үйлчилгээ нь:

1.Хөдөлгөөн засал эмчилгээ

2.Цахилгаан эмчилгээ

3.Дулааны эмчилгээ

4.Хүчилтөрөгчийн коктейль

5.Иллэг

Харвалтын дараах,үе солиулах мэс заслын дараах,хүзүү нурууны эмгэгийн үеийн,үе мөчний эмгэгийн үеийн,яс булчингийн үеийн, гемофилия өвчний үеийн хөдөлгөөн засал эмчилгээг хийдэг.

Нам болон өндөр давтамжтай соронзон орны аппарат,цахилгаан гүйдлийн аппарат,хэт авианы механик долгионы болон гэрлийн долгионы аппаратуудаар арьсны идээт үрэвсэл,захын мэдрэлийн гэмтэл ,үрэвсэл, яс булчин зөөлөн эдийн гэмтэл,үрэвсэл,үе холбоосны гэмтэл ,үрэвслийн үеийн физик эмчилгээг хийдэг.

Зүү эмчилгээ

Зүү эмчилгээ гэдэг нь биеийн тусгай цэгүүдээр нарийн зүү хатгаж эмчилдэг Хятадын уламжлалт анагаах ухааны эмчилгээний нэг арга юм. Хүний биед 14 энергийн зам байдаг гэсэн онолд тулгуурлан, хүний биеийн гол энергийн урсгалыг чөлөөлөх, бие махбодийн өвдөлт намдаах эндорфинийг чөлөөлж тархины үйл ажиллагаа болон цусны урсгалыг сайжруулна.

Үүсэл гарал

Зүү эмчилгээ нь Хятад улсад 4-5 мянган жилийн өмнө үүсэж хөгжиж ирсэн Хятадын хамгийн эртний эмчиилгээний аргад тооцогддог.

Монголын уламжлалт анагаах ухаан нь зүү эмчилгээний аргыг хятад улсаас суралцсан гэж үздэг бөгөөд харин төөнүүр нь Монгол уламжлалт анагаах ухааны эмчилгээний арга гэж Хятадын түүхэн судруудад тэмдэглэгдсэн байдаг.

УНТЭ-ийн зүүний тасаг

1958 оны 6 дугаар сард анх байгуулагдаж байсан ба энэ нь Монгол Улсад зүү, төөнө заслын хэмээх эмчилгээний нэгэн шинэ төрөл үүсч хөгжих эх үндэс болж байлаа.

1977 онд хуучнаар БНМАУ-ын СНЗ-ийн 296 дугаар тушаалаар Д.Бадарчин багшийн үүсгэн байгуулсан зүү эмчилгээний кабенитийг тасаг болгон өргөтгөсөн ба тасралтгүй ажилласаар хэдийн 60 гаруй жил өнгөрсөн байна.

Анхаарах зүйл:

• Хэт ядарсан, тамир барагдсан болон хөгшдөд

• Нярай хүүхдийн толгой хэсэгт зүү эмчилгээ хийх

• Жирэмсэн эхчүүдэд хориглох сүвүүд болон хэвлий хэсэгт зүү эмчилгээ хийх

• Халдварт өвчтэй хүнд зүү эмчилгээ хийх

• Цус гоожимтгой, цус тогтдоггүй өвчтөнд зүү эмчилгээ хийх

• Согтуу хүнд

• Нүд, чих гэх мэт эмзэг хэсгүүдэд зүү эмчилгээ хийхдээ хянуур бай

• Сэтгэцийн өвчтэй зүү эмчилгээ хийхэд тохиромжгүй (хөдөлгөөнгүй байх боломжгүй)

Зонхилон эмчлэх өвчин, шинж тэмдгүүд

Зүү эмчилгээ нь бүх төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, зовиур багасгах, эмчлэх боловч зарим өвчин, шинж тэмдгүүдэд илэрхий сайн нөлөөг судалгаагаар баталсан байдаг. Үүнд өвчин намдаах, толгой өвдөлт, харвалтын дараах нөхөн сэргээх, мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, сэтгэл гутрал, хоолны дуршил хаагдах, гэдэс дүүрэх, хүзүү нуруу гар хөл зэрэг мэдрэлийн судлаас үүсэлтэй өвчин, өтгөн хаталт, суулгалт, шээс задгайрах, эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үеийн шинж тэмдгийн зохицуулалт гэх мэт олон төрлийн өвчин зовиурыг арилгахад зүү эмчилгээг хэрэглэдэг.