11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Мэдээлэл технологийн алба

Мэдээлэл технологийн алба

Монгол улсын засгийн газрын “Цахим засаглал” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Цахим эмнэлэг” төслийг 2006 оны 1 сарын 2-нд Улсын клиникийн төв эмнэлгийн хэмжээнд хэрэгжүүлж мэдээллийн технологийн хэсэг анх байгуулагдсан. Эрүүл мэндийн сайдын 2008 оны 186 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор УКТЭ-ийн даргын 2008 оны 10 сарын 7-ны 246 тоот тушаалаар “Улсын клиникийн төв эмнэлгийн Эрүүл мэндийн мэдээллийн албаны Мэдээллийн технологийн хэсгийн ажиллах журам”-ийг баталсан. Тухайн үе эрүүл мэндийн мэдээллийн алба нь статистик мэдээллийн хэсэг, мэдээллийн технологийн хэсэг, цахим бүртгэлийн хэсгээс бүрдэж байсан бөгөөд 2013 оны 11 сарын 22-ны өдрийн 603 дугаар тушаалаар Холбоо мэдээллийн технологийн алба байгуулагдаж 2020 онд Мэдээлэл технологийн алба болон нэршил нь өөрчлөгдсөн.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг 2005 оноос эхлэн амбулаторийн үйл ажиллагаанд цахим технологи нэвтрүүлж эхэлсэн. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн “Зайн оношлогооны төв” нь тус эмнэлгийг Улаанбаатарын болон алслагдсан орон нутгийн эмнэлгүүдтэй мэдээллийн технологийн ололтыг ашиглан холбогдож өвчтөн, үйлчлүүлэгчдэд оношлогоо, эмчилгээний зөвөлгөө өгөх, хамтарсан үзлэг хийх, сургалт явуулах, харилцан туршлага солилцох, алслагдсан эмнэлэг хооронд бичгэн, дуут, дүрст, хөдөлгөөнт мэдээллийг дамжуулах эмч, мэргэжилтнүүд нүүр нүүрээ харан ярилцах, зөвлөлдөх зорилгоор 2009 оны 12 сард зайн оношлогооны зөвлөх төвийг байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2015 оны 9 сард эмнэлзүйн зохицуулалтын тасагт үйл ажиллагаа шилжүүлэн 24 цагийн ажиллагаатай “Зайн лавлагаа өгөх хэсэг”-ийг, 2015 оны 10 сард “Олон улсын цахим амбулатри” болж өргөжүүлэн хамтран ажиллаж байна.

Холбоо мэдээллийн технологийн алба нь:

  1. Эмнэлгийн дотоод үйл ажиллагааны програм хангамж
  2. Дотоод, гадаад вэб сайт
  3. Зайн оношлогооны тоног төхөөрөмж
  4. Дотуур холбоо болон гадуур холбоо
  5. Эмнэлгийн нийт компьютер, дагалдах хэрэгслийн хэвийн ажиллагаа
  6. Хяналтын камерын систем
  7. Сүлжээнд холбогддог тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, ажиллагаа
    хариуцан ажиллаж байна.

Бид эрүүл мэндийн салбарын хөгжлийн өнгийг тодорхойлж хэзээд анхдагч манлайлагч байх үүргийнхээ хүрээнд Эрүүл мэндийн салбарт 2015 оны 10 сараас эхлэн БНХАУ-ийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Цахим эмнэлэг” төслийг манлайлан нэвтрүүлэн хэрэгжүүлж 2017 оны 1 сараас эхлэн Улсын хэмжээнд анх удаа ЦАХИМ ӨВЧНИЙ ТҮҮХ-ийг үйл ажиллагаандаа ашиглаж нэвтрүүлсэн бөгөөд түүнээс хойш үе шаттайгаар байгууллагын үйл ажиллагаанд цахим технологийг нэвтрүүлэн эмнэлгээр үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай авах бололцоог олгохоор ажиллаж байна.