11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Инженерийн байгууламжийн алба

Инженерийн байгууламжийн алба

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь 1962 - 1971 оны хугацаанд Бүгд Найрамдах Чех Улсын тусламжаар баригдаж, Монгол улсын хэмжээнд анхны 24656м2 талбайтай, 6 корпус, иж бүрэн эмнэлгийн барилга баригдаж ашиглалтанд орсноор анхны ууган Инженер техникийн тасаг нь байгуулагдсан.

Инженер техникийн тасгийн эрхлэгчээр цахилгааны инженер Ж.Туяа томилогдон, цахилгаан, дулаан, сантехник, цахилгаан шат, агааржуулалт, эмнэлгийн тоног төхөөрөмж, угаалга, уурын зуух гэсэн 7 хэсэгтэйгээр нийт 80 гаруй ажилтантайгаар ажил үүргээ гүйцэтгэж, эмнлгийн эмчилгээ үйлчилгээ хэвийн найдвартай явуулах үндсэн бааз суурь, түшиг тулгуур нь болж ажиллаж ирсэн.

Инженерийн байгууламжийн алба нь албаны дарга, ерөнхий инженер -1, инженер - 2, техникч - 2, сантехникч - 7, гагнуурчин – 1, лифтчин -3, цахилгаанчин – 2 нийт 19 хүний бүрэлдэхүүнтэйгээр эмнэлгийн нийт 31504м.кв талбайн барилга байгууламж, цахилгаан хангамж, дулаан хангамж, усан хангамж, цахилгаан шат гэсэн 5-н үндсэн чиглэлээр барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангаж ажиллаж байна.

Үндсэн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангаж “Улаанбаатар Дулааны Сүлжээ”ХХК, “Ус сувгийн удирдах газар”, “Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ”ТӨХК – Зүүн түгээх төв, “Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс”, “Хандок инженеринг”ХХК, “Лифткон”ХХК, “Хьёндэ Элеватор Монголиа”ХХК, “Монхорус интернэшил”ХХК-тай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.