Хоол үйлдвэрлэлийн тасаг “Итгэлт-Анд” ХХК-ны түүхэн хөгжил
“Итгэлт Анд” ХХК нь 2001 оны 09-р сарын 19-нд гадаад худалдаа, цайны газрын үйлчилгээний чиглэлээр үүсгэн байгуулагдсан.
Бид Улсын Их Дэлгүүрт Олон үндэсний хоолны газар, Улаанбаатар Цахилгаан Дамжуулах Төв, Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээний ажилчдын хоолны газар болон МУИС-ын номын санд цайны газар, кофе шоп, ХУД-ын E-mart дэлгүүрт Европ Монгол хоолны үйлчилгээ үзүүлж байсан.
2018 оноос Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчид, тусгай өвчтнүүд болон эмч ажилтануудын хоолыг эмчилгээний хоолны тусгайлан бэлтгэгдсэн тогооч, мастер тогооч нараар бэлтгүүлж байна. Эмнэлэгийг зорин ирж үйлчлүүлж буй нийт үйлчлүүлэгчдэд зориулсан нийтийн хоолны үйл ажиллагааг тус тус хүргэн ажилласаар байна
- Эмчилгээний хоолны технологи
- Хоол боловсруулах тогтолцооны өвчний үеийн хоол үйлдвэрлэл
- Дотоод шүүрэлийн бодисын солилцооны өвчний үеийн хоол
- Зүрх судасны өвчний үеийн хоол
- Шээс бэлгийн тогтолцооны өвчний үеийн хоол
- Амьсгалын тогтолцооны өвчний үеийн хоол
- Мэдрэлийн тогтолцооны өвчний үеийн хоол
- Мэс заслын үеийн хоол
- Гэмтлийн үеийн хоол
- Элэг, бөөр шилжүүлэн суулгах хагалгааны дараах үеийн эмчилгээний хоол
- Энгийн буюу эдгэрэлтийн өвчний үеийн хоол
- ВМТ, ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааны өмнө болон дараах үеийн хоол үйлдвэрлэл
- компани нь ясны чөмөг шилжүүлэн суулгах хоол үйлдвэрлэлийг эмнэлгийн хоол зүйчийн гаргасан цэсний дагуу ариутгал болон хоол үйлдвэрлэлийн технологийн чандлан сахиж ажилладаг. Түүнчлэл тухайн эмчлүүлэгчийн хоолны дуршилд тааруулан тухай бүрт нь амт чанартай хоолыг чанарын шаардлага хангасан түүхий эд материалаар бэлтгэн хүргэдэг.
- Нийтийн хоол үйлдвэрлэлт, технологи
“Итгэлт-Анд” ХХК-ийн Жаргалан зоогийн газар эмнэлгийн эмч ажилчид болон гадны үйлчлүүлэгчдэд халуун хоол, цайгаар үйлчилсээр байна. Түүнчлэн улиралын онцлогоос шалтгаалан зарим нэр төрлийн хоол үйлдвэрлэлийн цэсийг шинэчлэн хүргэдэг.
- Эмч, ажилтнуудад зориулсан хоол үйлдвэрлэл
Манай байгууллага эрүүл мэндийн манаанд тасралтгүй зогсдог эмнэлгийн жижүүр эмч, сувилагч, ажилчдад хоол үйлдвэрлэлээ хүргэн ажилладаг.
- Хүлээн авалт (тусгай арга хэмжээ)
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт зохион байгуулагдаж буй төрөл бүрийн сургалт арга хэмжээ, хүндэт зочдын хүлээн авалт зэргүүдэд өөрсдийн бүрэн чадавхаараа, цаг хугацаанд нь шуурхай ажилладаг. Тухайн хүлээн авалтын хоол үйлдвэрлэлийн материалын зардлаар нийлүүлдэг.