11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Эмнэлгийн хэрэгсэл, аж ахуй, үйлчилгээ, хангамж түгээлтийн алба

Эмнэлгийн хэрэгсэл, аж ахуй, үйлчилгээ, хангамж түгээлтийн алба

Эмнэлгийн хэрэгсэл, аж, ахуй, үйлчилгээ, хангамж, түгээлтийн алба нь УНТЭ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 05 сарын 29-ны өдрийн Дугаар 07 тоот “УНТЭ-ийн дүрэм, бүтэц, орон тоо, стратеги төлөвлөгөө батлах тухай” тушаалаар бүтцийн өөрчлөлтөнд орж Эмнэлгийн хэрэгсэл, аж, ахуй, үйлчилгээ, хангамж, түгээлтийн алба нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Эмнэлгийн хэрэгсэл, аж, ахуй, үйлчилгээ, хангамж, түгээлтийн албаны чиг үүрэг:

Эмнэлгийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахад шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авах үйл ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулж, нөөцийг бүрдүүлэх, хангалт түгээлтийг удирдах. Эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай аж ахуйн бараа материал, эд хогшлын худалдан авалт, түгээлтийн хэрэгжилтийг хангаж, ашиглалтыг сайжруулах засвар үйлчилгээг хийх, бараа материалын сонголт, худалдан авалтыг хийх шийдвэр болон бараа материалын үнэлгээтэй холбогдсон удирдлагыг хэрэгжүүлэх гэрээ хийх. Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг ханган ажиллах бичиг баримтын бүрдлийг хариуцах. Үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хөдөлгөөн бүртгэл, хуваарилалт, хадгалалт, хамгаалалтын бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах, эд хөрөнгийн тооллогыг тогтоосон хугацаанд хийлгэх, актлагдсан, устгах, шаардлагатай эд хогшил тоног төхөөрөмжийн актыг үйлдэх.

Гадаад болон дотоод орчны тохижилтыг төлөвлөлтийн дагуу хийж гүйцэтгэх, хяналт тавих. Тээврийн үйлчилгээ, автомашины бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг хариуцан зохион байгуулах. Байгууллагын цэвэрлэгээ, үйлчилгээний үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулан хэрэгжүүлэн ажилладаг.