11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Эрүүл мэндийг дэмжих төв

Эрүүл мэндийг дэмжих төв

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн эрүүл мэндийг дэмжих төв нь ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тал дээр мэдлэг, мэдээлэлтэй болгох, хувь хүн, байгууллага хамт олны урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, шинжилгээ үйлчилгээг үзүүлэх иж бүрэн төв юм.

Тус төв нь 17 кабинетаар цагт 15-20 хүн, өдөрт дунджаар 130-140 хүн үзлэг оношилгоо хийх бүрэн боломжтой юм.

Эрүүл мэндийг дэмжих төвийн давуу тал

Тасаг нэгжүүдийн үйл ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн
Тухайн хүний онцлогт тохирсон багцын шинжилгээний сонголтууд
Шинжилгээ оношилгооны сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд
Үйлчлүүлэгчдэд зовиур багатай үйлчилгээ болох унтуулгатай дуранг сонгох боломжтой
Цэвэр цэмцгэр, ая тухтай, тухлаг орчин
Мэргэжлийн өндөр ур чадвартай эмч нарын үзлэг, шинжилгээний цогц дүгнэлт зөвлөгөө
Хувь хүнд тохирсон эрүүл амьдралын дэглэм, зөв хооллолтын мэргэжлийн зөвлөгөө
Эмч нарын үзлэг шинжилгээний дүгнэлтийг үндэслэн шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг хүлээгдэлгүй, түргэн шуурхай гүйцэтгэх болно.
Хийгдэх үзлэг, шинжилгээ
  • Лаборатори: цус, шээс, биохими
  • Дотрын эмчийн үзлэг, оношилгоо
  • ЭХО: хэвлийн, судасны, бамбайн эхо
  • Рентген: хэвлийн, нуруу, хүзүү, өвдөгний зураг авах
  • Зүрхний цахилгаан бичлэг, зүрхний 24 цагийн бичлэг
  • Мэдрэлийн эмчийн оношилгоо: тархины цахилгаан бичлэг, тархины допплер
  • Чих хамар хоолойн эмчийн үзлэг: ЧХХоолойн дуран, сонсголын бичлэг
  • Нүдний эмчийн үзлэг: хараа тодорхойлох, уг дурандах, нүдний даралт үзэх
  • Шүдний эмчийн үзлэг зөвлөгөө
  • Харшлын эмчийн үзлэг: Харшлын сорил,
  • Спирометр
  • Эмэгтэйчүүдийн үзлэг зөвлөгөө
Багцын мэдээлэл

4 төрлийн багцын сонголттой:

1.Энгийн багц
2.Үндсэн багц:
Сонголтоор: КТГ /толгой, цээж, хэвлий, аарцаг/,
Сонголтоор: MRI /сонголтоор/)

3. Эрэгтэйчүүдийн багц

4. Эмэгтэйчүүдийн багц

  • Хөхний багц
  • Хавдрын маркерийн багц /Эрэгтэй, Эмэгтэй/
  • Бамбай булчирхайн үйл ажиллагааны багц
  • Зүрх судасны багц
  • Хоол боловсруулах эрхтэний багц
  • Харшлын багц
  • Сэтгэл судлалын багц
  • Ясны сийрэгжилт, эрдэс бодисын шинжилгээ

5. Тусгай багц /Эрэгтэй, Эмэгтэй/

VIP үйлчилгээ
  • Тухайн байгууллагын 500 дээш хүн хамрагдсан тохиолдолд үнийн дүнг 10% хөнгөлөх
  • Эмч нарын дүгнэлтээр өвчин, эмгэг өөрчлөлттэй гарсан тохиолдолд давтан шинжилгээг түргэн шуурхай хийх, нарийн мэргэжлийн эмчийн хяналтад оруулж шат дараалсан арга хэмжээ авах.. мэс засалд оруулах/
  • ЭМДТөв нь урьдчилан сэргийлэх үзлэг хийхдээ зөвхөн танай байгууллагын ажилчдад үзлэг, оношлогоо шинжилгээг ажлын болон амралтын өдрүүдэд хуваарийн дагуу хийж гүйцэтгэх.
  • Нэмэлтээр хоол зүйч эмчийн зөвлөгөө, биеийн бүтэц тогтолцооны үзүүлэлт, БЖИ тодорхойлох үйлчилгээнүүдийг үнэ төлбөргүй хийх.