УНТЭ-ийн Ерөнхий захирлын 2015 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн А/13 дугаар тушаалыг үндэслэн Эмнэлзүйн зохицуулалтын алба анх байгуулагдсан. Одоо Эмнэлзүйн алба нэртэй 16 ажилтантай.
Албаны дарга, ЭМД-ын хэсэг-8, Статистикийн хэсэг-3, Шуурхай удирдлагын хэсэг-4, ЭМД-ын нэхэмжлэлийн хяналтын нэгж-5, Өвчний түүх нээх, хэвтэлт гаргалт зохицуулах нэгж-3
ЭМД-ын хэсэг
- Өвчний түүхийн бүрдэл, цахим түүх бэлтгэх, архивлах
- Өвчний түүхийг кодлож, хянаж, програмаар хаах
- Тусламж, үйлчилгээний нэхэмжлэл бэлтгэх
- Цахим хасагдал гарсан тохиодол бүрт ЭМД-ын байгууллагатай холбогдож хамтран ярилцаж, шийдвэрлүүлэх
- Нэхэмжлэлийн түүвэр бэлтгэх, хянуулах
- Нэхэмжлэлийн тооцооллыг хийж холбогдох тасгуудад мэдээллэх
- Гүйцэтгэл, хасагдлын мэдээлэл
- Тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлэг болгоноор төсвийн төлөвлөлт хийх
- Архивт өвчний түүх хүлээлгэж өгөх
- Даатгуулагчдын санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх
Хэвтэлт, гаргалтын нэгж
- Хэвтэх дугаарт орсон үйлчлүүлэгчдийг дарааллын дагуу, хүнд хөнгөнөөс шалтгаалан утсаар дуудах
- Хэвтэн эмчлүүлэгчдийн өвчний түүхийг нээх
- Үйлчлүүлэгчийн гарын үсэг авах
- Бугуйвч хэвлэж өгөх
- Холбогдох тасагт ор оноох
- Хамтын төлбөр, төлбөрт өрөөний төлбөрийг хураах
- Даатгуулагчдын санал хүсэлт, өргөдөл гомдолд хариу өгөх
Статистикийн нэгж
- Байгууллагын мэдээллийн урсгалыг бэлдэж, удирдлагад-өдөр тутмын вайбер мэдээ
- Хэвтэн эмчлүүлэгчдийн хоолны тоо, төрөл, шилжилт хөдөлгөөн гаргах
- Эрүүл мэндийн статистикийн мэдээ, мэдээллийг нэгтгэх, тайлагнах, дүн шинжилгээ хийх, эргэн мэдээлэх
- Хэвтэн эмчлүүлэгчдийн эмнэлгийн хуудсыг цахимаар илгээн, тайлан гаргаж, Нийгмийн даатгалын байгууллагад хянуулах
Шуурхай удирдлагын нэгж
- Ажлын бус цагийн эмнэлгийн удирдлага
- Эмнэлзүйн, дэмжих үйлчилгээний дуудлага
- Ажлын бус цагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэж буй үйлчлүүлэгчийн өвчний түүхийг нээх, төлбөр хураах
- Эмнэлзүйн хуваариудыг нэгтгэх, батлуулах
- Алсын дуудлага зохицуулах
- Нас баралт зохицуулах