11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Амбулатори

Амбулатори

УНТЭ-ийн Амбулатори нь 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн үйлчлүүлэгчдэд эмнэлгийн мэргэшсэн тусламж үйлчилгээг 30 чиглэлээр 61 кабинетийн 106 цонхоор үзүүлж байна.

УНТЭ-ийн Амбулатори нь үзлэгийн болон үйл оношийн кабинетүүдийг дотор, мэс заслын чиглэлээр төрөлжүүлэн байршуулсан бөгөөд давхар бүрт кабинетийн байршлийг заасан мэдээллийн самбар байрлуулсан. Мөн “Үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээ” үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий угтах үйлчилгээний цэг, шинжилгээний хариу тараах нэг цэгийг ажиллуулж, тусгай хэрэгцээт иргэдэд тэргэнцрээр үйлчилж байна. Хүлээгдэл, чирэгдлийг бууруулахаар “Гэрлэн дохио”-ны удирдамж гарган цаг товлох, цаг цуцлах, ирээгүй үйлчлүүлэгчийн цагийг цуцалж ирсэн үйлчлүүлэгчид цаг олгох, нэмэлт цонх нээх, битүүмж цуцлах зэргээр хүлээгдлийг бууруулах ажлуудыг зохион байгуулж байна. Мөн цахим бүртгэлээр үзлэгийн цаг олгохоос гадна онлайнаар, утсаар цаг олгох үйлчилгээ үзүүлж байна. Цахим эрүүл мэндийн тогтолцоог нэвтрүүлж 13 А,Б маягт, эмнэлгийн хуудас буюу лист бичих, олгох, илгээх, хэвтэх үйлчлүүлэгчийн захиалга, дүрс оношилгооны болон лабораторийн хариу илгээх, авах үйлчилгээнүүд бүрэн цахимжсан.

Амбулаторийн хамт олон

Амбулаторийн эрхлэгч 1, тусламж үйлчилгээ хариуцсан эмч 1, менежер 1, сувилагч 15, цахим бүртгэгч 17 нийт 35 ажилтаны бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ

I. Төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ

  1. Цус судлал
  2. Дотоод шүүрлийн булчирхай
  1. Мэдрэл судлал
  2. Уушиг судлал
  3. Харшил судлал
  4. Зүрх судас
  5. Хэм алдагдал
  6. Хэрх үе судлал
  7. Чихрийн шижингийн сургалт

II. Мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ

  1. Нүд судлал
  2. Чих хамар хоолой судлал
  3. Дуу авиа судлал
  4. Сонсгол судлал
  5. Эрүү нүүр
  6. Зүрхний ангиологи
  7. Мэдрэлийн мэс засал
  8. Урологи андрологи
  9. Бүдүүн шулуун гэдэсний мэс засал
  10. Судасны мэс засал
  11. Үений мэс засал
  12. Ерөнхий мэс засал
  13. Мэдээгүйжүүлэг

III.Оношлогоо, эмчилгээ, үйл оношийн чиглэлээр

  1. Амбулаторийн өдрийн эмчилгээ
  2. Уламжлалт анагаах ухааны эмчилгээ
  3. Сэргээн засах эмчилгээ
  4. Өвдөлтийн оношлогоо, эмчилгээ
  5. Зайнаас бөөрний чулуу бутлах эмчилгээ
  6. Нүдний даралтын оношлогоо
  7. Харшлын сорил, оношлогоо шинжилгээ
  8. Сонсголын бичлэг
  9. Судас оношлогоо
  10. Сонсголын бодит шинжилгээ
  11. Уушгины дуран
  12. Ходоодны дуран
  13. Бүдүүн гэдэсний дуран
  14. Давсагны дуран
  15. Зүрхний эхо
  16. Зүрхний ачаалалтай бичлэг
  17. Зүрхний холтер
  18. Зүрхний цахилгаан бичлэг
  19. Уушигны үйл ажиллагааг тодорхойлох шинжилгээ
  20. Тархины судасны дуфлекс
  21. Тархины цахилгаан бичлэг
  22. Тархины судасны бичлэг
  23. Хэт авиан оношлогоо (эхо)

ҮЗЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

Амбулаторийн “Өвлийн” цагийн хуваарь (01.Х-01.VI)

Амбулаторийн цахим бүртгэл нь 08:00 -16:30 цаг хүртэл

Амбулаторийн үзлэгийн цаг нь 8:30-17:00

Амбулаторийн “Зуны” цагийн хуваарь (01.VI - 01. X)

Амбулаторийн цахим бүртгэл 7:30 -16:00 цаг хүртэл

Амбулаторийн үзлэгийн цаг 8:00-16:30

ҮЙЛЧЛҮҮЛЭХЭЭР ИРЭХДЭЭ АНХААРАХ ЗҮЙЛ

Амбулаторийн үзлэгийн карт авч ирэх

Харъяа орон нутаг, өрх, дүүргийн эмчийн үзлэгийн тэмдэглэлтэй байх

АМБУЛАТОРИОР ҮЙЛЧЛҮҮЛЭХ ДАРААЛАЛ

  1. Лавлагаа мэдээлэлийн ажилтанаас мэдээлэл авах
  2. Амбулаторийн цахим бүртгэлийн дугаарын машинаас дугаар авах
  • 1-р цонх дугаар харгалзахгүй цаг олгоно ( 75-с дээш өндөр настан, 6 сартайгаас дээш жирэмсэн эх, ХЧА 70%-с дээш хөгжлийн бэрхшээлтэй үйлчлүүлэгч, боолт)
  • 2 - 7 дугаар цонх үзлэгийн цаг олгоно
  • 8 - 9 дүгээр цонх төлбөрийн касс
  1. Анхан үзлэгийн цаг авна.
  2. Эмчид үзүүлнэ
  3. Эмчийн бичсэн лабораторийн болон дүрс оношилгооны шинжилгээнд хамрагдана
  4. Шаардлагатай бол давтан үзлэгийн цаг авна.
  5. Шинжилгээний хариуг –Е Монголиа, нэг цэгийн үйлчилгээ, E Clinnik- QPAY, Киоска машинаас авна.
  6. Давтан үзлэгт кабинетээс олгосон цагийн дагуу оношилгоо шинжилгээнд бүрэн хамрагдсан хариу байх (14 хоног дотор)
  7. Онлайн цаг захиалгын цагийг нэг цэгийн ажилтан, тухайн кабинетийн сувилагч нар нь баталгаажуулна

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • ЭМД-ын шимтгэлийг 2019 оноос тасралтгүй төлсөн байх (сүүлийн 5 жил)
  • 18 нас хүрсэн оюутан буюу ЭМД-ын шимтгэлийг бүрэн төлсөн байх
  • Үзлэгийн цагаас 30 минутын өмнө ирсэн байх ёстой бөгөөд 1 цаг хүлээгээд цуцлана.
  • Анхан үзлэгийн цаг авна.
  • Давтан үзлэгт хамрагдахдаа эмчийн заалтын дагуу шинжилгээг бүрэн хийлгэж, хариугаа авч үзүүлнэ.
  • Оношилгоо шинжилгээний цаг тухайн кабинетийн эмч сувилагч нар олгоно
  • Бусад эмнэлэгт үзүүлсэн оношилгоо шинжилгээ, хэвтэн эмчлүүлсэн бол битүүмжийг хаалгасан байх.
  • Шинжилгээний хариуг “Нэг цэгийн үйлчилгээ”, EClinnik-QPAY, Киоска машинаас авна.

АМБУЛАТОРИОР ЦАГ ОЛГОХ ТӨРӨЛ

  1. Зөвхөн эмчийн үзлэгийн цаг
  2. Оношлогоо, шинжилгээний цаг
  3. Өндөр өртөгт оношлогооны цаг
  4. Зүүн байр (өргөтгөл)-ийн цахим бүртгэлээс зөвхөн цөмийн

онош зүйн эмчийн үзлэгийн цаг

  1. Яаралтай шинжилгээний цаг олгох

ОНОШЛОГОО, ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАГ ОЛГОХ

(зөвхөн эмчийн заалтаар)

  1. Амбулаторийн эмчийн заалтаар тухайн кабинетээс цаг олгоно. Үүнд:Лабораторийн шинжилгээ (цус , шээс, биохими, бактерлоги)
  2. Эхо (хэвлий, захын судас-хөл гарын, зүрхний )
  3. Зүрхний үйл онош (холтер, зүрхний ачаалалтай бичлэг, зүрхний цахилгаан бичлэг)
  4. Бүдүүн гэдэсний дуран, унтуулгатай ходоодны дуран, бүдүүн гэдэсний дуран, MRCP-ийн цагийг зөвхөн дурангийн - 202 т тусгай бэлтгэл хангах зөвлөмжийн дагуу авна
  5. Дүрс оношлогоо рентгэн зураг (толгой, хүзүү, мөр, цээж, нуруу, хөл)
  6. Өндөр өртөгт бүхий MRI (толгой, хүзүү, мөр,нуруу, өвдөг),
  7. Компютер томографи (толгой, чих, хамар, цээж, хэвлий )

ӨНДӨР ӨРТӨГ БҮХИЙ ДҮРС ОНОШЛОГООНЫ ЦАГИЙГ ОЛГОХ

(зөвхөн эмчийн заалтаар)

  1. Зүүн байр (өргөтгөл)-ийн цахим бүртгэл - өндөр өртөгт бүхий MRI (толгой, хүзүү, мөр,нуруу, өвдөг ), компютер томографи (толгой, чих, хамар, цээж, хэвлий )
  2. Цөмийн оношзүйн тасаг- бамбайн дэргэдэх булчирхайн сцинтиграфи- (spect, static), бамбайн иод 131 шингээлт, бамбайн иод шингээлт тодорхойлох, бамбайн СПЕК, бамбайн СПЕК/СТ бамбайн сцинтиграфи, бамбайн сцинтиграфи (MIBI), бамбайн хордлогот бахуун эмчилгээ, бамбайн хорт хавдрын дахилт, үсэрхийлэлийг шалгах, бамбайн хорт хавдрын эмчлэх иод 131 –р эмчлэх, DMSA (бөөрний статик сцинтиграфи) - spect, static, бөөрний каптоперил динамик сцинтиграфи, бөөоний СПЕКТ, бөөрний СПЕКТ/СТ, бүтэн биеийн зураг (элэгний хавдрын оношлогоо), зүрхний булчингийн цусан хангамжийн спинтиграфи,лимфосцинтиграфи, паратироид СПЕК/СТ, паратироид сцинтиграфи, тархины сцинтиграфи, уушгины агааржилтийн сцинтиграфи, уушгины цусан хангамжийн сцинтиграфи, хөхний СПЕКТ/СТ, хөхний сцинтиграфи, шилжүүлэн суулгасанбөөрний сцинтиграфи, элэгний СПЕКТ/СТ, элэгний хавдрын TARE эмчилгээ, ясны 3 фазт сцинтиграфи, ясны СПЕКТ, ясны СПЕКТ/СТ, бүх ясны сцинтиграфия-spect, static, радиоиммунологи, түрүү булчирхайн хавдрын маркер – PSA)

ОНЛАЙНААР, ЦАХИМААР, УТСААР ЭМЧИЙН ҮЗЛЭГИЙН ЦАГ ЗАХИАЛАХ

  1. E Mongolia (үйлчлүүлэгч өөрөө авдаг)
  2. Нэгдсэн цаг захиалга (Callcenter) 1800-01-19
  3. УНТЭ-ийн Цаг захиалгын Утас: 70110111

ЭМД-ЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГАА АВАХ ТУХАЙ

2019 оноос хойш 2022 он хүртэл Эрүүл мэндийн даатгалын төлөлт сүүлийн 5 жилээр тооцдог болсон ба 1 сар дутуу бол цаг авах боломжгүй болсон тул иргэд та бүхэн эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлөх ёстой.

  • 2019 он жилд 38400₮ сард 3200₮
  • 2020 он жилд 50400₮ сард 4200₮
  • 2021 он жилд 50400₮ сард 4200₮
  • 2022 он жилд 50400₮ сард 4200₮

E-barimt, E-daatgal application ашиглан 2019-2022 оныг төлөх ба 15-30 минутанд баталгаажина.

ЭМДЕГ ЛАВЛАХ УТАСНЫ ДУГААР: 1800-1363