УНТЭ-ийн Халдварын сэргийлэлт, хяналтын алба нь эмнэлгийн ерөнхий захирлын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/361 тоот тушаал болон Халдварын сэргийлэлт хяналтын алба, Зүрхний төв, Уушги харшил судлалын төвийн үйл ажиллагааны журам батлах тухай”, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/70 тушаалаар бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан.
Халдварын сэргийлэлт хяналтын албаны дарга Б.Намуун
Халдвар судлаач эмч Н.Булган
Халдвар судлаач эмч Г.Дэлгэрмаа гэсэн бүрэлдэхүүнтэй.
Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх, стандарт арга хэмжээг хэрэгжүүлэх, халдварт өвчний тандалтын тогтолцоог сайжруулах, хяналт тавих, тушаал, журмын хэрэгжилтийг хангах зорилтуудыг тавин ажилладаг.Үүнд эмнэлгийн 40 гаруй тусламж үйлчилгээний чиглэлд хяналт тавихаас гадна АШУҮИС-ын НЭМС-ын оюутнуудын талбарын дадлагыг амжилттай зохион байгуулж бусад эрүүл мэндийн байгууллагын ХСХА-ны эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах туршлага солилцох зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.