11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Эдийн засаг, маркетингийн алба

Эдийн засаг, маркетингийн алба

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эдийн засаг, маркетингийн алба нь “Байгууллагын эдийн засгийн үр ашгийн тооцоолол, худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, холбогдох хууль эрх зүйн актад нийцүүлэн тайлагнах, зохион байгуулах” үүрэгтэйгээр албаны дарга-1 , Эдийн засагч-4 нийт 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Эдийн Засаг Маркетингийн Алба нь байгууллагыг хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэхэд хязгаарлагдмал төсвийн хөрөнгийг төлөвлөлт, зориулалтын дагуу үр ашигтай зарцуулахыг үндсэн зорилгоо болгон ажилладаг.