Сувилахуй эрхэлсэн албаны түүхэн хөгжил
- Улсын клиникийн төв эмнэлэг нь 1925 оны 10 дугаар сарын 25-нд “Ардын эмнэлэг” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд тус эмнэлгийн дэргэд 1929 онд сувилагчийн 6 сарын курс нээгдснээр анхны сувилагч мэргэжлийн хүмүүс бэлтгэгдэж тус эмнэлэгт ажиллах болжээ.
- УКТЭ-ийн захирлын 2003 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн 24 тоот тушаалаар сувилгааны албыг анх удаа байгуулж Сувилгааны албаны дарга, дотор, мэс засал, параклиник хариуцсан арга зүйчдээс бүрдсэн баг бүрдүүлэн ажиллах болсон.
- ЭМЯ-ны 2006 оны 1 дүгээр сарын 3-ны 02 тоот албан тушаалын дагуу эмнэлгийн даргын 2007 оны 7 дугаар сарын 20-ны тушаалаар тус эмнэлгийн сувилгааны алба нь анхны сувилахуй эрхэлсэн орлогч даргаар удирдуулсан сувилахуйн асуудлыг бие даан шийдвэрлэх эрх бүхий алба болон өргөжсөн.
- УНТЭ-ийн Ерөнхий захирлын 2016 оны 2 сарын 22-ны өдрийн А/29 тоот тушаалаар “УНТЭ-ийн сувилахуй эрхэлсэн албаны дүрэм, бүтцийг батлах тухай” батлав.
Сувилахуй эрхэлсэн алба нь Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн хэмжээнд сувилахуйн тусламж үйлчилгээг төрөлжсөн мэргэжлийн түвшинд үзүүлэх, сувилахуйн оношилгоо болон сувилахуйн стандарт, сувилахуйн удирдамж, аргачлалыг боловсруулах, үйлчлүүлэгч ард иргэдийг эрүүл мэнддээ тавих хяналтаа нэмэгдүүлэх сайжруулах боломж олгох, өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг заах чиглүүлэх баримжаалсан сургалтыг явуулах, хувь хүний эрүүл мэндийн байдлуудад хамаарах үзүүлэлт болох бие махбодь, сэтгэхүй, нийгэм соёл орчин нөхцөлөөр хангах, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжилээрээ өсөн дэвшиж дадлагажих, чадваржихад сургах, эрүүл мэндийн бусад байгууллагын сувилахуйн мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллах, сувилахуйн үйл ажиллагаатай холбоотой судалгаа шинжилгээний ажил эрхлэх сувилахуйн мэргэжлийн алба юм.
Сувилахуйн Албаны бүтэц, зохион байгуулалт
Сувилахуй эрхэлсэн алба нь Албаны дарга, Сувилахуйн тусламж үйлчилгээ-чанар хариуцсан арга зүйч, Сувилахуйн хүний нөөц хариуцсан арга зүйч, Сувилахуйн сургалт хариуцсан сургагч багш болон тасаг нэгжийн ахлах сувилагч нарын бүрэлдэхүүнээс тогтсон багууд болон үйл ажиллагааны чиглэлээр сувилахуйн салбаруудтай байна.
Сувилахуй эрхэлсэн албаны дарга, арга зүйч, сургагч багш, ахлах сувилагч нарын эрх барих хугацаа 4 жил байх ба жил бүр ажлын үнэлгээ хийн байр эзлүүлж дотоод журамд заасан дүрмийн дагуу зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. СЭА нь сувилахуйн салбар, багуудаас бүрдэж үйл ажиллагаа явуулах ба сувилахуйн дөрвөн салбар, сувилахуйн долоон багуудаас бүрдэнэ. Сувилахуйн салбаруудад:
- Эрчимт эмчилгээний сувилахуйн салбар
- Мэс заслын сувилахуйн салбар
- Дотор, нөхөн сэргээх сувилахуйн салбар
- Төрөлжсөн мэргэжлийн сувилахуйн салбар
Сувилахуйн багууд:
- Шадар сувилагч нарын баг
- Гардан үйлдэл , стандарт хариуцсан баг
- Хүнд өвчтөний асаргаа сувилгаа хариуцсан баг
- Халдвар хамгаалал хариуцсан баг
- Ёс зүй, харилцаа хандлага хариуцсан баг
- Сувилахуйн хангалт хариуцсан баг
- Сувилахуйн мэдээлэл хариуцсан баг
Сувилахуй эрхэлсэн алба нь сувилахуйн тусламж үйлчилгээний чанар болон сургалт, судалгаа шинжилгээний ажлыг хэтийн болон ойрын зорилт болгох ба сувилахуйн шинэ технологи инновацийг нэвтрүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллах тэдгээрт мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгөх үүрэг бүхий Сувилахуйн Зөвлөхийг ажиллуулна.
СЭА-ны бүрэлдэхүүн:
- Албаны дарга Ц.Амаржаргал (СУ-ны докторант, монгол улсын сувилах мэргэжлийн тэргүүлэх зэрэг)
- Арга зүйч П.Наранцэцэг (СУ-ны магистрант, монгол улсын сувилах мэргэжлийн тэргүүлэх зэрэг, Сувилахуйн багш)
- Арга зүйч Т.Буянжаргал (Төрийн захиргааны менежментийн магистр, монгол улсын сувилах мэргэжлийн ахлах зэрэг)
- Шадар сувилагч Б.Уранцэцэг (Удирдлага, нийгмийн эрүүл мэндийн магистрант монгол улсын сувилах мэргэжлийн тэргүүлэх зэрэг)
- Шадар сувилагч С.Батсуурь (Сувилахуйн менежментийн магистрант монгол улсын сувилах мэргэжлийн ахлах зэрэг) нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.