1921 оны 8-р сарын 15-нд ард иргэдийг үнэ төлбөргүй эмчлэх, эмнэлгийн
хороо байгуулах тухай бүх цэргийн зөвлөлийн тогтоолд их жанжин Д.Сүхбаатар
гарын үсэг зурсан тэр цагаас эрүүлийг хамгаалах, шинжлэх ухааны эмнэлэг үүсч
хөгжих суурь нь тавигдсан билээ.
Тус эмнэлэг нь 1925 онд 1 европ эмч, 3 лам эмчтэй ажиллаж байжээ. Европ
эмнэлгийн хэсэг мэс засал, дотор, арьс өнгө, төрөх тасаг, амбулаториос бүрдэж
байжээ.
1928 онд дотрын чиглэлийн 2 тасаг болон өргөтгөн зохион байгуулахад
дотрын 2-р тасаг 30 ортойгоор үйл ажиллагаагаа явуулах болж уг тасагт бөөрний
өвчин, эмгэгтэй хүмүүсийг эмчлэх болжээ.
1929 онд бий болсон эмлэлгийн төрөлжсөн тасгуудын нэг одоогийн Дотрын
II тасаг юм.
1975 онд бөөр судлалын чиглэлээр нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх
зорилгоор 50 ортой Нефрологийн тасаг болон өргөжиж улмаар эдүгээ Бөөр
судлалын клиник болж үйл ажиллагаагаа явуулж байна.
2014 оноос Бөөрний төв болон өргөжиж
1. Бөөрний эмгэг судлалын тасаг
2. Гемодиализын тасаг
3. Хэвлийн диализын хэсэг
4. Трансплантацийн хэсэг
5. Амбулатор / кабинетууд: бөөр, трансплантаци /гэсэн бүрэлдэхүүнтэй үйл
ажиллагаагаа явуулж байна.
1. Бүтэц бүрэлдэхүүн
Бөөрний төвийн Бөөрний эмгэг судлалын тасаг нь их эмч -10 үүнээс АУ-ны доктор
- 4, магистр -6, зөвлөх зэргийн эмч -1, тэргүүлэх зэргийн эмч -5, ахлах зэргийн эмч
-1 ажиллаж байна. Сувилахуйн баг нь 12 хүний бүрэлдэхүүнтэйгээс сувилахуйн
бакалавр -10, тэргүүлэх зэргийн сувилагч -2, ахлах зэргийн сувилагч -1, туслах
сувиалгч – 2, үйлчлэгч -2 гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байна. Гемодиализийн тасаг
Их эмч-2 үүнээс АУ-ний тэргүүлэх-, Ахлах-1 Сувилахун баг нь 15хүний
бүрэлднхүүнтэй Сувилахуйн бакалавр-13, Диплом-2 Ахлах зэрэг-3 Техникч-4
Инженер-1 Үйлчлэгч-2 гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байна
Үйл ажиллагаа
“Чанарыг эрхэмлэж, хүртээмжийг нэмэгдүүлье” уриан дор тасгийн эмч ажилчдын
харилцаа хандлагыг сайжруулах, оношилгоо эмчилгээний чанар, үр дүнг
дээшлүүлэх, ажилчдын бүтээлч идэвхийг өрнүүлэх чиглэлээр бүхий л үйл
ажиллагааг явуулж байна. Жилд дунджаар хэвтэн эмчлүүлэх тасагт 1500 гаруй,
амбулаторт 13000 орчим үйлчлүүлэгчийг оношлож эмчилдэг.
Оношилгооны чухал хэсэг болох бөөрний эдийн шинжилгээг 2006 оноос,
эмчилгээний дэвшилтэт технологи болох хэвлийн диализ эмчилгээг 2014 оноос
нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлж байгаа. Бөөр шилжүүлэн суулгах хагалгааг нийт
110 гаруй эмчлүүлэгчдэд хийсэн ба тухайн эмчлүүлэгчдийн хяналтыг амжиллтай
гүйцэтгэж байна.
Сургалт-судалгааны талаар:
Тасгийн профессорын багууд бөөрний эмгэгүүдийн орчин үеийн оношилгоо
эмчилгээний чиглэлээр тасралтгүй сургалт семинар зохион байгуулж, эрдэм
шинжилгээ судалгааны ажлыг идэвхитэй хийдэг ба олон улсын сургалт семинарыг
жил бүр зохион байгуулж ажилладаг.
Жил бүрийн 3 сарын 2 дахь долоо хоногийн пүрэв гараг “ Дэлхийн бөөр
хамгаалах өдөр” –ийг МУ-д анх 2006 оноос жил бүр амжилттай тэмдэглэн
өнгөрүүлж байна. Тус өдрийн хүрээнд ард иргэдэд чиглэсэн олон төрлийн үйл
ажиллагааг зохион байгуулдаг ба бусад үед ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр,
гарын авлага ном бэлтгэн иргэдэд болон үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн мэдлэг,
мэдээллийг тогтмол олгож ажилладаг.
Гадаад харилцаа
Сөүлийн их сургууль, Рафаэль эмнэлэг, Асан эмнэлэг, БНХАУ-ын цэргийн нэгдсэн
эмнэлэг, Японы бөөрний эмч нарын нийгэмлэг, ОУ-ын бөөрний эмч нарын холбоо
гэх мэт газруудтай эмч мэргэжилтэн сургах, туршлага солилцох, судалгаа
шинжилгээний ажлыг хамтран зохион байгуулж байна.
Цаашдын зорилт
Оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг дэлхийн стандартад нийцүүлж,
“Ази”-даа тэргүүлэх бөөрний төв болон хөгжих.