Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГИЙН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ТАЙЛАН

УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГИЙН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ТАЙЛАН

/2019 оны 1 сарын 1-ээс 12 сарын 1-ний өдрийг хүртэлх байдлаар/

УНТЭ-ийн хэмжээнд 2019 оны 12 сарын 01-ны байдлаар нийт 128 өргөдөл, гомдол, санал, хүсэлт, талархлыг доорхи сувгуудаас хүлээн авлаа.

  1. Тасаг нэгжүүд
  2. ЧАБА-нд ирсэн санал гомдол
  3. Саналын хайрцаг
  4. Санал хүлээн авах утас 11-326964,77111006
  5. Монгол улсын засгийн газрын 1111-Төв
  6. Эрүүл мэндийн даатгал хариуцсан мэргэжилтэн
  7. Байгууллагын ёс зүйн хороо
  8. Амбулаторийн эрхлэгч
  • Чанар аюулгүй байдлын албанд ирсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч хэлэлцэн, асуудлын гол шалтгаан явдлыг олж тогтоон үйлчлүүлэгчийн гомдлыг барагдуулж тодорхой шийдвэр гарган ажилладаг.
  • Шаарлагатай тохиолдолд холбогдох алба, эмч, эмнэлэгийн ажилчинтай холбогдон, асуудлыг хамтран шийдвэрлэх мөн зохих хариуцлагыг оногдуулж ажилладаг.
  • 2019.04.10-ны өдөр Профессоруудын ярианд хэрэглэгчээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдлыг танилцуулсан. Зарим тохиолдолд эмнэлзүйн хурал, яриан дээр өргөдөл гомдол санал хүсэлтийг хамтран хэлэлцэж,тайлагнадаг.
  • Иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн тухай улирал бүр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтэст тайлагнаж ажилладаг.