Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УНТЭ-ИЙН ТЕХНИКИЙН АЛБАНД ИНЖЕНЕРИЙН АЖЛЫН БАЙР 2023/03/17

УНТЭ-ИЙН ТЕХНИКИЙН АЛБАНД ИНЖЕНЕРИЙН АЖЛЫН БАЙР 2023/03/17

Гүйцэтгэх үүрэг:

  • Байгууллагын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашиглагдаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, гэмтлээс урьдчилан сэргийлэх үзлэг үйлчилгээг зохион байгуулах, томоохон гэмтэл гарсан тохиолдолд хариу арга хэмжээг шуурхай авах, тоног төхөөрөмж техник технологийн шинэчлэл хийх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдээлэл хүргэх, мэргэжлийн арга зүйн зөвлөмж хүргэх;
  • Эмнэлгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа чанар сайжруулах үйл ажиллагаанд оролцох;

Тавигдах шаардлага:

  • Инженерийн боловсрол олгох их, дээд сургуулийг эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн;
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлээр мэргэшсэн байх
  • Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан ажлын дадлага туршлагатай байх;
  • Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, сургалт хийх ур чадвартай байх;
  • Англи болон бусад гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
  • Компьютерийн хэрэглээний программ, мэдээллийн дэвшилтэт технологи ашиглах чадамжтай;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн 1-р маягт /3*4 цээж зураг-1%/
  • Их дээд сургууль төгссөн дипломын хуулбар (нотариатаар батлуулсан байх)
  • Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчилгээний хуулбарууд;
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл

Дээрх шаардлагыг бүрэн хангасан материалыг УНТЭ-ийн Захиргааны 5 давхарт 504 тоот өрөө, Захиргаа, хүний нөөцийн албанд 2023.03.23-ны өдрийн 16.00 цаг хүртэл хугацаанд хүлээн авна. Утас: 77111017

Сонгон шалгаруулалтыг дараах байдлаар зохион явуулна. Үүнд:

  1. Баримт бичгийн шалгаруулалт
  2. Сонгон шалгаруулалтын ярилцлага

УНТЭ-ийн Захиргаа, хүний нөөцийн алба

2023.03.17