Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УНТЭ-ИЙН ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖИЙН АЛБАНД ХАЛААЛТ, АГААР СЭЛГЭЛТИЙН ИНЖЕНЕРИЙН АЖЛЫН БАЙР 2023/03/17

УНТЭ-ИЙН ИНЖЕНЕРИЙН БАЙГУУЛАМЖИЙН АЛБАНД ХАЛААЛТ, АГААР СЭЛГЭЛТИЙН ИНЖЕНЕРИЙН АЖЛЫН БАЙР 2023/03/17

Гүйцэтгэх үүрэг:

  • Эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн явуулах орчин бүрдүүлэх, байгууллагын халаалт, агаар сэлгэлт, хөргөлт ба кондиционерын системийн зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж техник технологийн зохион байгуулалт, ашиглалт, засвар үйлчилгээ, тохируулгыг хариуцан ажиллах;
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдээлэл хүргэх, мэргэжлийн арга зүйн зөвлөмж хүргэх;
  • Эмнэлгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа чанар сайжруулах үйл ажиллагаанд оролцох;

Тавигдах шаардлага:

  • Инженерийн боловсрол олгох их, дээд сургуулийг халаалт, агаар сэлгэлтийн инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн;
  • Мэргэжлийн чиглэлээр мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан байх;
  • Мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан ажлын дадлага туршлагатай байх;
  • Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, сургалт хийх ур чадвартай байх;
  • Англи болон бусад гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
  • Компьютерийн хэрэглээний программ, мэдээллийн дэвшилтэт технологи ашиглах чадамжтай;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн 1-р маягт /3*4 цээж зураг-1%/
  • Их дээд сургууль төгссөн дипломын хуулбар (нотариатаар батлуулсан байх)
  • Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчилгээний хуулбарууд;
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл

Дээрх шаардлагыг бүрэн хангасан материалыг УНТЭ-ийн Захиргааны 5 давхарт 504 тоот өрөө, Захиргаа, хүний нөөцийн албанд 2023.03.23-ны өдрийн 16.00 цаг хүртэл хугацаанд хүлээн авна. Утас: 77111017

Сонгон шалгаруулалтыг дараах байдлаар зохион явуулна. Үүнд:

  1. Баримт бичгийн шалгаруулалт
  2. Сонгон шалгаруулалтын ярилцлага

УНТЭ-ийн Захиргаа, хүний нөөцийн алба

2023.03.17