Хууль тогтоомж
Холбоо барих
Талархал
Өргөдөл гомдол
Статистик
Сайтын хандалт
Канад улсын Лаурэл Ретина сангаас Нүдний торлог шилэнцрийн мэс заслын багаж тоног төхөөрөмжийг Нүд судлалын тасагт хүлээлгэн өглөө

Канад улсын Лаурэл Ретина сангаас Нүдний торлог шилэнцрийн мэс заслын багаж тоног төхөөрөмжийг Нүд судлалын тасагт хүлээлгэн өглөө

Канад улсын Лаурэл Ретина сангаас 1,228,840,000 төгрөгийн өртөг бүхий Торлог шилэнцрийн мэс заслын багаж тоног төхөөрөмжийг УНТЭ-ийн Нүд судлалын тасагт хүлээлгэн өгөх арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл, УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн захирал Д.Цэцгээ, болон Канад улсаас Монгол улсад суугаа элчин сайд DAVID SPROULE, Профессор Hugh M.PARSONS Нүд судлалын тасгийн эрхлэгч П.Бүрэнжаргал нарын төлөөлөгчид оролцлоо.

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Канад улсад төвтэй Лаурэл Ретина сан, Бритиш Колумбиагийн их сургуулийн хамтын ажиллагааны хөтөлбөр нь гэрээний дагуу 2015 оны 08-р сарын 12-наас тус эмнэлэгт хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэхүү гэрээнд зааснаар хамтын ажиллагаа нь 2020 он хүртэл тасралтгүй, тогтвортой үргэлжлэх юм. Хамтын ажиллагааны хүрээнд манай улсад зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай нүдний торлог шилэнцрийн мэс засал, цээжний хөндийн мэс засал, чих хамар хоолой, толгой хүзүүний мэс заслын чиглэлээр хамтран тэдгээр салбаруудын хөгжлийг хурдацтай түргэсгэх, эмч, сувилагч нарын чадавхийг сайжруулах, резиденсийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, Канад улсад дагнасан нарийн мэргэжлээр эмч сургаж бэлтгэх, хөдөө орон нутгийн ард иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх, тоног төхөөрөмжөөр хангах, шинэ технологи нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх юм.

Төслийн хүрээнд мөн 2019 онд нүдний компьютер томографи, нүдний торлогийн судасны ангиографи болон торлогийн лазерын машиныг гаалийн татварыг чөлөөлүүлэн тус эмнэлэгт суурилуулахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа бөгөөд эдгээр багаж тоног төхөөрөмж суурилагдсанаар УНТЭ-т Торлог шилэнцрийн өвчний оношилогоо эмчилгээг цогцоор шийдэж чадах юм.