11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
ИХ ШҮҮДЭРГЭНЭ ИМПОРТ ХХК –аас Үргэлжлэн бөөр орлуулах эмчилгээний / CRRT / аппаратыг УНТЭ-ийн ЭЭТасагт гардуулж өглөө

ИХ ШҮҮДЭРГЭНЭ ИМПОРТ ХХК –аас Үргэлжлэн бөөр орлуулах эмчилгээний / CRRT / аппаратыг УНТЭ-ийн ЭЭТасагт гардуулж өглөө

ИХ ШҮҮДЭРГЭНЭ ИМПОРТ ХХК –аас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт бөөр үргэлжлэн орлуулах эмчилгээний “PRISMAFLEX” аппаратыг хүлээлгэн өгөх арга хэмжээ УНТЭ дээр зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Эмнэлзүй эрхэлсэн захирал Д.Цэцгээ, Үйл ажиллагаа, үйлчилгээ маркетенгийн албаны дарга Б.Лхамсүрэн УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Ганбат , Бөөрний төвийн эрхлэгч Д.Чулуунцэцэг , ИХ ШҮҮДЭГЭНЭ ИМПОРТ ХХК –ны захирал Н.Мөнгөнзагас нарын төлөөлөгчид оролцлоо.

Үргэлжилсэн бөөр орлуулах аппарат нь биеийн гадна цусыг цэвэршүүлэх эмчилгээ хийдэг бөгөөд тодорхой заалтаар бөөрний үйл ажиллагааны алдагдалыг орлуулах зорилгоор 24 цаг буюу урт хугацаагаар үргэлжлүүлэн ажиллуулдаг. Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй нийт өвчтөний 60 орчим хувьд нь бөөрний цочмог гэмтээлт үүссэн байдаг. Бөөрний цочмог гэмтээлт үүссэн нийт тохиолдолын 2/3 хувьд нь бөөр орлуулах эмчилгээг хийх шаардлагатай.

Хүнд өвчтөнд бөөр орлуулах эмчилгээний энэ аппарат нь дэлхий даяар эрчимт эмчилгээний практикт өргөн хэрэглэгддэг бөгөөд зохиомол амьсгал хийх зэрэг эрчимт эмчилгээний бусад аппарадтай адил эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай байдаг.

Үргэлжилсэн бөөр орлуулах эмчилгээний аппарат нь манай ЭЭТасагт эмчлэгдэж буй биеийн байдал хүнд, бөөрний үйл ажиллагааны цочмог алдагдалтай, бөөрний цочмог дутагдал үргэлжилж байгаа, хамгийн чухал нь артерын даралт бага, шокын байдалтай хүнд өвчтөнүүдэд цус эргэлтийг муутгалгүй тогтвортой нөхцөлд бөөр орлуулах эмчилгээг хийх боломжийг олгоно. Мөн энэхүү аппаратыг удаан хугацаагаар үргэлжилдэг элэг шилжүүлэн суулгах хагалгааны үед болон хагалгааны дараах өвчтөнд хэрэглэх өндөр ач холбогдолтой аппарат юм.

Уг аппаратыг 8 сард суурилуулагдсанаас хойш эрчимт эмчилгээний тасагт нийт 7 хүнд өвчтөнд эмчилгээ хийгдсэн. Цаашид цус эргэлт тогтворгүй шокийн байдалтай маш хүнд өвчтөнүүдийн эмчилгээ үйлчилгээнд өргөн хэрэглэгдэнэ.