Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь “Сургалтынэмнэлэг”-ийн загварыг тууштай хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд 2018-2019 оны хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээг шинэ элсэгчдэд болон хөтөлбөрийг амжилттай дуусгаж буй төгсөгчдөд ”Эрдмийн баяр-2018” ёслолын үйл ажиллагаа нэртэйгээр хамтатган 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Эрдмийн баярт ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, ЭМХТ-ийн Ерөнхий захирал Д.Ганцэцэг, УНТЭ-ийн Ерөнхий захирал Д.Чулуунбаатар, УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн захирал Д.Цэцгээ, ЭМЯ-ы Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Д.Баярмаа, ЭМХТ-ийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны мэргэжилтэн Б.Мөнхцэцэг болон УНТЭ-ийн албадын дарга,тасаг төвийн эрхлэгч эмч багш нар оролцлоо.
Ахмад эмч нарын төлөөллөөс УНТЭ-ийн ЦЭСЧШСТ-ийн дарга,МУ-ын хүний гавъяат эмч Н.Оюундэлгэр,Дэлхийн шилдэг мэс засалч,УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч,Хүний гавьяат эмч,АШУ-ны доктор,профессор О.Сэргэлэн нар төгсөгч элсэгчиддээ зориулж үг хэлэн дурсгалын зүйл гардуулав.
Төгсөгчдийн төлөөлөл болох Мэс засал судлалын резидент эмч Б.Баттулга сэтгэгдэлээ хуваалцаж, шинээр резидентээр элсэгч эмч Мандухайд энгэрийн тэмдэг, өөрийн хэрэглэж байсан Эмчийн чагнуураа гардуулан өгөв.
Шинээр элссэн резидент эмч сэтгэгдлээ хэлж УНТЭ-ийн үндсэн мэргэшлээр суралцагч эмчийн амлалтаа бүгд хамтдаа босч хэлэв.
Шилдэг төгсөгч Яаралтай тусламжийн төвийн төгсөгч Б.Лувсандамба, Дотор судлалын төгсөгч Б.Энх-Онон нарыг Монголын Залуучуудын холбооны Тэргүүний залуу эмч шагналаар шагнагдсаныг УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн захирал Д.Цэцгээ гардууллаа.
ЭМЯ,ЭМХТ-өөс зохион байгуулдаг Үндсэн мэргэшлээр суралцагчдын “Мэдлэг,чадвар,спортын Улсын 3-р наадам”-д амжилттай оролцож Тэргүүн байр,цомын эзэд болсон Шилдэг резидент эмч нартаа УНТЭ-ийн Эмнэлзүйн сургалт судалгааны төвийн дарга Б.Энх-Учрал “ 2016-2018 оны шилдэг резидент эмч” цом гардуулж дурсамж хадгалууллаа.
Ийнхүү Мэс засал судлалын резидент эмч Г.Бишрэл, ЧХХСудлалын резидент эмч Чаминчимэг нар хичээлийн шинэ жилийн хонх жингэнүүлж эрдмийн баяр ёслол төгөлдөр сайхан болж өндөрлөлөө.