Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
"ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ УЛСЫН IV ЗӨВӨЛГӨӨН"-Д МАНАЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦЛОО.

"ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ УЛСЫН IV ЗӨВӨЛГӨӨН"-Д МАНАЙ ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦЛОО.

Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос 2 жилд 1 удаа зохион байгуулдаг эрүүл мэндийн салбарын "ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ УЛСЫН IV ЗӨВӨЛГӨӨН"-ийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн МҮЭСТО-нд зохион байгуулагдлаа. Зөвөлгөөнөөр бүх шатны эрүүл мэндийн байгууллагын үйлчлэгч сумын эрүүл мэндийн төвийн манаач, галч зэрэг ажилтнуудын хөдөлмөрлөх эрхэнд тулгамдаж буй асуудлуудыг хөндөж шийдвэрлэх гарцын талаар зөвлөлдлөө.

Тус зөвөлгөөнд Манай эмнэлгийн ҮЭ-ийн хорооноос нийтлэг үйлчилгээний алба болон хангамж түгээлтийн албаны 6 хүнийг зөвөлгөөнд оролцууллаа. Зөвлөгөөний үеэр Хангамж түгээлтийн албаны ажилтан Ц.Алтанчимэг "МЭМАҮЭХ"-н Хүндэт жуух бичгээр шагнууллаа.