Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь 2017 оноос ISO9001:2015 Олон улсын Чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг амжилттай эхлүүлэн ажиллаж, өнгөрөгч пүрэв гариг буюу 12 дугаар сарын 20-ны өдөр болсон байгууллагын шинэ жилийн нэгдсэн цэнгүүний үеэр ISO9001:2015 стандартийн шаардлагыг хэрэгжүүлэгч байгууллага болох баталгаажилтын гэрчилгээгээ Олон улсын итгэмжлэгдсэн байгууллага 'Монсертф" ХХК-аас гардан авлаа.
Чанарын Менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг хэрэгжүүлэгч байгууллага болсоноороо бид нэг удаад шинэ ажил хийгээд өнгөрч байгаа биш, байнгын тогтмолжсон өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээний гүйцэтгэлээ
сайжруулж, үйлчлүүлэгчийн шаардлагад нийцсэн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй, тогтвортойгоор аюулгүй орчинд нийлүүлж, эрсдэл болон боломжоо төлөвлөж тусгах, хэрэгжүүлэх, хянах, сайжруулах үйл явцын уялдааг хангаж, тогтвортой хөгжлийн бат бэх суурь бий болгож байна. Иймд нийт ажилтнууд болон дэмжиж ажилласан, цаашид хамтран ажилласаар байх нийт хамтрагч байгууллага, нийлүүлэгчиддээ талархал илэрхийлж байна.
%20copy.JPG)
%20copy.JPG)