Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
"ЦЭСЧШСТ"-ийн эрхлэгч гавьяат эмч Н.Оюундэлгэр Монгол Улсын Ардын Эмч боллоо.

"ЦЭСЧШСТ"-ийн эрхлэгч гавьяат эмч Н.Оюундэлгэр Монгол Улсын Ардын Эмч боллоо.

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 12-р сарын 27-ны өдөр зарлиг гаргаж, өнөөдөр Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн медаль хүртээлээ.

Тус арга хэмжээний үеэр УНТЭ-ийн ЦЭСЧШСТөвийн эрхлэгч МУ-ын Ардын эмч, МУ-ын хүний гавьяат эмч Норовын ОЮУНДЭЛГЭР-ийг Эрүүл мэндийн салбарт удаан хугацаанд үр бүтээлтэй ажиллаж, цус судлал, дотоод шүүрэл судлалын салбарт онцгой амжилт гаргасныг үнэлж Монгол Улсын Ардын Эмч цол тэмдгээр шагнаж урамшуулсан ихээхэн баярт үйл явдал бидний хувьд тохиож байна.

Н.ОЮУНДЭЛГЭР нь манай эмнэлэгт тасралтгүй олон жил үр бүтээлтэй ажиллаж сэтгэл зүтгэл мэдлэг чадвараа хойч үе залуу эмч нартаа өвлүүлэн өвчтөн үйлчлүүлэгчдийнхээ эрүүлийг хамгаалахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй гавьяат үйлстэн юм.