Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Япон Улсын элчин сайдын яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотод байрлалтай эрүүл мэндийн байгууллагуудыг эмнэлгийн түргэн тусламжийн автомашинаар хангах төсөл”-ийн хүрээнд өнөөдөр манай эмнэлэгт Эмнэлгийн зориулалтаар иж бүрэн тоноглогдсон, нийт 250 сая төгрөгийн өртөг бүхий Tоёота /Hiace Ambulance/ загварын түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэж өглөө.
Түргэн тусламжийн машиныг гардуулж өгөх үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Д.Чулуунбаатар хэлэхдээ:
- Эрүүл мэндийн сайд, засгийн газрын гишүүн Д.Сарангэрэл болон Японы элчин сайдын яамны хамт олонд эмнэлгийнхээ эмч ажилчдын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье. Манай эмнэлэг улсын хэмжээнд 3-р шатлалын үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг сүүлийн жилүүдэд парк шинэчлэлийн асуудал хийгдээгүй удсан байсан энэ байдлыг ойлгон дэмжиж, түргэн тусламжийн автомашин өгсөнд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.