Хууль тогтоомж
Холбоо барих
Талархал
Өргөдөл гомдол
Статистик
Сайтын хандалт
УНТЭ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Д.ЧУЛУУНБААТАР ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ХӨЛНИЙ ХҮНДРЭЛИЙГ БУУРУУЛАХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

УНТЭ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Д.ЧУЛУУНБААТАР ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ХӨЛНИЙ ХҮНДРЭЛИЙГ БУУРУУЛАХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Өнөөдөр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн Ерөнхий захирал Д.Чулуунбаатар Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо болон Монгол Эм Импэкс Концерний захирал Б.Болормаа нарын төлөөллүүд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичгийн хүрээнд чихрийн шижин өвчний үеийн хөлний шархлааг эрт илрүүлэх, хяналтыг сайжруулах, эмчлэх, эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллах юм.

Чихрийн шижин өвчний үед хөл, тулгуур эрхтэн орчимд шарх үүсэх нь түгээмэл тохиолддог. Энэ өвчнөөр оношлогдсон өвчтнүүдийн 10% орчим хувьд тулгуур эрхтний шархны хүндрэл илэрч, тэдний 90 хувь нь хөлөө тайруулж эрхтэн дутуу болдог гэсэн судалгаа байдаг. Энэ нь өвчтний хөдөлмөрийн чадварыг алдагдуулах, байнгын эмчилгээ шаарддагаас санхүүгийн дарамтад оруулах цаашлаад амь насаа алдах эрсдэлийг дагуулдаг байна.