Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УНТЭ-ийн Ерөнхий Мэс Заслын Тасгийн эрхлэгч Гавьяат эмч О.Сэргэлэн Эрүүл мэндийн салбарын шилдэг бүсгүйгээр тодров.

УНТЭ-ийн Ерөнхий Мэс Заслын Тасгийн эрхлэгч Гавьяат эмч О.Сэргэлэн Эрүүл мэндийн салбарын шилдэг бүсгүйгээр тодров.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан өнөөдөр "Их хотын бүсгүйчүүд-2019" хүндэтгэлийн арга хэмжээний зохион байгуулж, салбартаа түүчээ болон бусдыгаа манлайлж буй эмэгтэйчүүдийг тодруулжээ.

Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хүн амын өсөлт, хүмүүжил, боловсрол, ирээдүйн хөгжил, цэцэглэлттэй салшгүй холбоотой явдаг эмэгтэйчүүдээ алдаршуулах, тэднийхээ үйл хэргийг нийслэлийн иргэд, залуу хойч үед сурталчлан таниулах, төрөлх хот, эхчүүд, эмэгтэйчүүдээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн санаачилгаар уг арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулсан байна.

Энэ арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн салбарын шилдэг бүсгүйгээр УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Хүний гавьяат эмч О.Сэргэлэн тодорсон байна. О.Сэргэлэн эмчдээ эмнэлгийн хамт олны зүгээс халуун баяр хүргэе.


Эх сурвалж: gogo.mn