Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Эрхтэн шилжүүлэн суулгахад онцгой ач холбогдолтой мэс заслын рентген аппаратыг хүлээн авлаа.

Эрхтэн шилжүүлэн суулгахад онцгой ач холбогдолтой мэс заслын рентген аппаратыг хүлээн авлаа.

Япон улсын засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Масато Такаока нарын төлөөлөгчид Судасны мэс засал, элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс ажилд ашиглах зориулалт бүхий мэс заслын зөөврийн рентген аппарат болон 300 орчим сая төгрөгийн үнэтэй хэт авиан аппаратыг манай эмнэлэгт хүлээлгэн өглөө.

УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн эрхэлсэн захирал Д.Цэцгээ тус аппратыг эмчилгээнд нэвтрүүлснээр эрхтэн шилжүүлэн суулгах тодруулбал элэг шилжүүлэн суулгах, бөөр шилжүүлэн суулгах, бөөрний чулуу бутлах зэрэг эмчилгээнд онцгой ач холбогдолтой энэ өндөр өртөг бүхий орчин үеийн шинэ технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон нийтэд хүргэх боломжийг олгож байгаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Масато Такаока нарын төлөөлөгчдөд баярлаж байгаагаа илэрхийллээ.