11
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
ЭМСХХ-5 Төслийн хүрээнд Ариутгал халдваргүйтгэлийн тасаг, ЭЭСНЛабораторийн дэд бүтцийг сайжруулах төсөл амжилттай хэрэгжлээ.

ЭМСХХ-5 Төслийн хүрээнд Ариутгал халдваргүйтгэлийн тасаг, ЭЭСНЛабораторийн дэд бүтцийг сайжруулах төсөл амжилттай хэрэгжлээ.

Азийн Хөгжлийн банк (АХБ)- ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5”(ЭМСХХ-5) Төслийн хүрээнд манай эмнэлэгт 1 тэрбум төгрөгний төсөвт өртөгтэй Ариутгал халдваргүйтгэлийн тасаг, Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн дэд бүтцийг сайжруулах төсөл амжилттай хэрэгжиж өнөөдөр албан ёсны нээлтэй хийлээ.

Нээлтэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УНТЭ-ийн Ерөнхий захирал Д.Чулуунбаатар болон Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид оролцлоо.

Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ УНТЭ нь Улсын хэмжээнд Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, мэс заслын болон дотрын төрөлжсөн мэргэжлийн лавлагаа тусламж үүзүүлдэг байгууллагын хувьд үйлчлүүлэгч, эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай шинжилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, сорьцын санг бүрдүүлэх, улмаар эмнэлгийн халдвар хамгаалал, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүсэх халдварын хяналт, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахад төслийн ач холбогдол оршиж байна гэлээ.

Харин УНТЭ-ийн Ерөнхий захирал Д.Чулуунбаатар хэлсэн үгэндээ Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний гол зорилго нь тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй үзүүлэхэд оршдог билээ. Энэхүү шаардлагыг ханган ажиллахад Азийн Хөгжлийн банк (АХБ)- ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” (ЭМСХХ-5) төсөл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Төслийн хүрээнд УНТЭ-ийн ариутгалын төв тасаг, нян судлалын лабораторийн дэд бүтцийг сайжруулах барилгын засвар, тоног төхөөрөмж, техник технологийн шинэчлэлд 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ. УНТЭ нь Улсын хэмжээнд төрөлжсөн мэргэжлийн бүхий л чиглэлээр лавлагаа тусламж үзүүлдэг учир юуны өмнө үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг ханган ажиллахад эмнэлгийн халдвар хамгаалал нэн чухал бөгөөд энэхүү үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх Ариутгалын нэгдсэн тасаг, Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн Микробиологийн лабораторийн технологийн шинэчлэл нь үнэтэй хувь нэмэр оруулах юм гэсэн байна.

Төслийн үр дүнд эмнэлгийн халдвар хамгаалал өндөр түвшинд хүрч, лабораторийн шинжилгээний нэр төрөл нэмэгдэж буй нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүсэх халдварын хяналт, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах, үйлчлүүлэгч, эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрэн бүрдэж байна.