Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ҮЕИЙН ХӨЛНИЙ ШАРХНЫ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ҮЕИЙН ХӨЛНИЙ ШАРХНЫ ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг Бүгд найрамдах куба улсын Биотехнологи инженерчлэлийн үйлдвэрийн төв болон Монгол Эм Импэкс Концерн хамтран эмч мэргэжилтнүүдэд Чихрийн шижин өвчний үеийн хөлний шархны оношилгоо эмчилгээний орчин үеийн чиг хандлага онол практик хослосон сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, УНТЭ-ийн Ерөнхий захирал Д.Чулуунбаатар, Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Монгол Эм Импэкс Концерний захирал Б.Болормаа болон бусад эмч төлөөлөгчид оролцлоо.

Сургалтын үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ Хүн амын амьдарлын хэв маяг өөрчлөгдөж, хотжилт хөгжиж байгаа өнөө үед халдварт бус өвчний эрсдэл, хүндрэл улам нэмэгдэж, хүн амын эндэгдлийн шалтгаанд тэргүүлэх байр суурийг эзэлсээр байна. Чихрийн шижингийн тархалт өвчлөл жил ирэх тутам эрчимтэй нэмэгдэж дэлхий нийтийг хамарсан глобал асуудал болж байгаа бөгөөд 2014 онд дэлхий дахинд 387 сая хүн чихрийн шижингээр өвчилсөн бол 2030 он гэхэд 592 сая хүн болж өсөх хандлагатай байна. Олон улсын Диабетийн холбооны тооцоолсноор Монгол улсад 100 000 гаруй хүн чихрийн шижин өвчтэй байх магадлалтай гэсэн тоо баримт байдаг бөгөөд 2016 оны статистик тоогоор манай улсад 30 000 орчим хүн чихрийн шижин өвчний бүртгэлд орсон байна. Үүний 80 хувь нь хяналт муу байж болзошгүй тоо баримт байгаа учир манай эмч мэргэжилтнүүд анхаарлаа хандуулах шаардлага байгааг харуулж байна. 2018 оны байдлаар УНТЭмнэлэгт чихрийн шижингийн хөлний хүндэрлийн улмаас 8 хүн хөлөө, 8 хүн хөлний хуруугаа тайруулсан байна. Улсын хэмжээнд 3000 гаруй хүн чихрийн шижингийн хөлний хүндрэлтэй байгаа гэж үзэж байгаа тул өнөөдөр эхэлж байгаа бидний хамтын ажиллагаа нь олон хүнийг эрхтэн бүтэн явах боломжийг бий болгож байгаа сайхан арга хэмжээ болж байна. Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо, Куба улсын судасны мэс засалч, АУ-ны доктор профессор Янисбел Ортез, Монгол Эм Импэкс Концерний хамт олон та бүхэнд ЭМЯ-ны хамт олны өмнөөс болон өөрийн зүгээс талархал илэрхийлж байна гэжээ.

Уг сургалтанд Куба улсын судасны мэс засалч, АУ-ны доктор профессор Янисбел Ортез оролцож байгаа бөгөөд Монголын эмч мэргэжилтнүүдэд чихрийн шижин өвчний үеийн хөлний шархны оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага Хеберпрот бүтээгдэхүүний талаар мэдээлэл өгч , эмчилгээ хийх арга зүйг танилцуулсан байна. Тус сургалтанд Улаанбаатар хотын дүүргүүд болон хөдөө орон нутгаас нийт 200 гаруй эмч нар оролцлоо.