Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Нэг цэгийн үйлчилгээ нээгдлээ..

Нэг цэгийн үйлчилгээ нээгдлээ..

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын анхдагч ууган манай эмнэлгээр жилд 350 гаруй мянга, өдөрт 1500-3500 орчим хүн амбулаторийн үйлчилгээ авдгийн ихэнх нь орон нутгийн иргэд байдаг. Бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний тархалт болон бусад эмнэл зүйн чиглэлээр иргэдийг мэдээ мэдээллээр хангах, оношлогоо эмчилгээний цаг авах, лавлагаа тусламж үзүүлэх, үйлчилгээний зохистой хэв маягийг бүрдүүлэх зорилготой “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлэх цахим бүртгэлийн хэсгийг өнөөдөр хүлээн авлаа.

Тус нэг цэгийн үйлчилгээний цахим бүртгэлийн хэсгийг ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд 10 сая төгрөгөөр тохижуулж өгсөн юм.

Өмнө нь манай эмнэлэг цахим бүртгэлийн нэгдсэн гурван цэгт үзлэг оношлогоо болон шинжилгээний цаг олгох үйлчилгээ үзүүлдэг байсан бөгөөд цахим бүртгэлийн дөрөв дэх цэгийг ийнхүү нээснээр иргэд үйлчлүүлэгчийн хүлээгдэл, чирэгдлийг багасгах өндөр ач холбогдолтой юм.