Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Манай хамт олон авто ослоос урьдчилан сэргийлэх "АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ" хөдөлгөөнд нэгдлээ.

Манай хамт олон авто ослоос урьдчилан сэргийлэх "АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ" хөдөлгөөнд нэгдлээ.

УНТЭ-ийн 240 гаруй эмч, ажилчид ойролцоох авто замын дагуу осол, гэмтлийн эсрэг "АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ" гэсэн уриалга бүхий анхааруулга тэмдэг барьж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд нэгдлээ.
Дэлхий дахинд осол, гэмтлийн улмаас жилд 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 гаруй сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралтын дийлэнх хувийг 5-29 насны хүүхэд, залуучууд эзэлж, жилд 700 тэрбум ам. долларын хохирол учирч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байна.
Зам тээврийн осол нь өвчлөлийн 5 дахь, нас баралтын 3 дахь шалтгаан болж, 10-14 насны хүүхдүүд илүү өртөж, жилд 50 хүүхэд нас барж байна. Иймээс эрхэм жолооч та бүхнийг анхаарал болгоомжтой зорчиж авто осолгүй хотын төлөө сонор сэрэмжтэй зорчихыг уриалж байна...