Монгол улсад Мэдрэл судлалын алба, “Монгол улсын” УНТЭ-ийн Мэдрэлийн эмнэлзүйн төв үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээг угтан “ТӨВ МЭДРЭЛИЙН ТОГТОЛЦООНЫ ХАЛДВАР, НУРУУНЫ ӨВДӨЛТИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ ” сургалт семинарыг 2019 оны 04 сарын 05 өдөр Эрүүл Мэндийн Яамны хурлын зааланд зохион байгууллаа. Сургалтыг нээж УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн захирал Д.Цэцгээ, Мэдрэлийн эмнэлзүйн төвийн дарга Л.Энхсайхан нар үг хэллээ. Сургалтанд нийт төв болон тусгай эмнэлэг, 21 аймаг, 9 дүүрэг, улсын болон хувийн хэвшлийн 160 гаруй мэдрэлийн эмч нар хамрагдлаа.