Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Мэс заслын заалтгүй бамбай булчирхайн зангилааг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээний арга нэвтэрлээ.

Мэс заслын заалтгүй бамбай булчирхайн зангилааг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээний арга нэвтэрлээ.

Мэс заслын заалтгүй бамбай булчирхайн зангилааг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээний RFA V1000 загварын генераторыг БНСУ-ын RF Medical компанийн Монгол дахь албан ёсны дестрибьютер Кореа фарм ХХК-наас манай эмнэлэгт хүлээлгэн өгсөн арга хэмжээний нээлтийн ажиллагаа боллоо.
Тус арга хэмжээнд УНТЭ-ийн Ерөнхий захирал Д.Чулуунбаатар, Кореа фарм ХХК-ны захирал Б.Бурмаа болон УНТЭ-ийн удирдлагын багийн гишүүд оролцлоо.


Бамбай булчирхайн зангилаа өвчтэй хүмүүсийн 20-30 хувь нь мэс заслын заалттай байдаг үлдсэн 70-80 орчим хувь нь тодорхой эмчилгээгүй байдаг байсан бол Өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээний арга нэвтэрснээр энэ асуудлыг бүрэн шийдэх боломжтой болж байна.
Манай эмнэлэг 2019 оны 1 сарын 9-нөөс анх удаа Өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээний аргыг үйлчилгээндээ нэвтрүүлснээр өнөөг хүртэл 11 хүнд тус эмчилгээг амжилттай хийгээд байна.
Дээрхи эмчилгээний арга нь нээлттэй мэс засал хийснээс илүү олон эерэг давуу талтай. Үүнд:
1. Сорви үүсгэхгүй
2. Амбулаторийн нөхцөлд хийж болно
3. Ерөнхий мэдээ алдуулалт шаардлагагүй
4. Давтан хийж болдог
5. Ажилбарын дараахи хүндрэл мэс засалтай харьцуулшгүй бага зэрэг олон давуу талтай эмчилгээний арга юм.