Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Бичил долгионоор хавдрыг түлэх аппарат ECO-100E2 болон хавдар тодорхойлогч CHR-310 төхөөрөмжүүдийг хүлээн авлаа.

Бичил долгионоор хавдрыг түлэх аппарат ECO-100E2 болон хавдар тодорхойлогч CHR-310 төхөөрөмжүүдийг хүлээн авлаа.

БНХАУ-ын Nanjing ECO Microwave компанийн бичил долгионоор хавдрыг түлэх аппарат ECO-100E2 мөн Тайвань улсын UNI-SHINMED компанийн хавдар тодорхойлогч CHR-310 төхөөрөмжүүдийг Монгол дахь албан ёсны дистрьбютор “Санчир-Ундрах” ХХК нь манай эмнэлэгт хүлээлгэн өглөө.

ECO-100E2 аппарат нь сүүлийн үеийн шинэ технологи бөгөөд элэг, уушги, бамбай булчирхай, яс, бөөр, хөх, умайн хүзүүний хавдруудыг анагаах зорилгоор ашигладаг. Энэхүү аппарат нь ашиглахад хялбар, бичил долгионоор нэг болон түүнээс дээш хавдрыг түлэх,өвчтөний хавдартай хэсэг рүү шууд түлэн эрүүл хэсгийг гэмтээдэггүй,олон төрлийн хавдрыг түлэх замаар эмчилдгээрээ давуу талтай.

Харин Тайвань улсын UNI-SHINMED компанийн хавдар тодорхойлогч CHR-310 төхөөрөмж нь ашиглахад хялбар,элэгний хавдрыг AFP маркераар, уушгины хавдрыг CEA маркераар, умайн хүзүүний хавдрыг PSA маркераар тус тус маш хурдан тогтоодог. Ингэж хавдрыг эрт оношилсноор өвчтөн эмчилгээ үйлчилгээгээ төдий чинээ хурдан авч хавдрыг бүрэн эмчлэх боломжтой юм.

УНТЭ-ийн Ерөнхий захирал Д.Чулуунбаатар болон УНТЭ-ийн удирдлагын багийнхан дээрхи төхөөрөмжүүдийг хүлээн авах арга хэмжээнд оролцож нийгмийн хариуцлагын хүрээнд бичил долгионоор хавдрыг түлэх аппарат ECO-100E2 болон хавдар тодорхойлогч CHR-310 төхөөрөмжийг манай эмнэлэгт хандивласан БНХАУ-ын Nanjing ECO Microwave компани болон Тайвань улсын UNI-SHINMED компаний Монгол дахь албан ёсны дистрьбютор “Санчир-Ундрах” ХХК-ний хамт олонд үйлчлүүлэгчид болон байгууллагынхаа хамт нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлэн талархлын бичиг хадгалууллаа.