Манай эмнэлэг МУБИСургуултай хамтын ажиллагааны хүрээнд хэвтэн эмчлүүлэгчдийн тав тохитой орчинг бүрдүүлэхэд зориулж Гастроэнтерологийн төв, Дотоод шүүрэл судлал диабетийн төвд тус бүр нэг нэг өрөөг орчин үеийн эмнэлгийн шаардлагад нийцүүлэн засвар үйлчилгээг хийн хүлээлгэн өглөө. Тус арга хэмжээнд Улсын нэгдүгээр Төв Эмнэлэгийн стратеги төлөвлөлт хариуцсан дэд захирал Д.Далайжаргал, Гастроэнтерологийн төвийн эрхлэгч АУ-ны доктор профессор О.Баярмаа, Дотоод шүүрэл судлал диабетийн төвийн эрхлэгч тэргүүлэх зэргийн эмч С.Янжмаа болон МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, Захиргаа хүний нөөцийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Сүхболд, Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Д.Саранчимэг зэрэг албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр УНТЭ-ийн Стратеги төлөвлөлт эрхэлсэн захирал Д.Далайжаргал хамтын ажиллагааны гэрээнд заасан үүргийнхээ дагуу ачаалал өндөртэй 2 тасагт эдгээр өрөөг орчин үеийн эмнэлгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өндөр түвшинд, түргэн шуурхай засч тохижуулж өгч хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа МУБИС-ийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлж ТАЛАРХАЛ-ын бичгийг гардууллаа.