Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Манай эмнэлэг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол улсад анх удаа амжилттай гүйцэтгэлээ.

Манай эмнэлэг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол улсад анх удаа амжилттай гүйцэтгэлээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан цусны бүлэг тохироогүй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Монголд анх удаа хийлээ.
Хагалгаа 12 цаг үргэлжилсэн бөгөөд 54 настай эрэгтэйд охин нь донор болжээ. Реципент болон донорын бие хэвийн, эмнэлгийн хяналтад эмчилгээгээ үргэлжлүүлж байна.

Монгол улсад анх манай эмнэлэгт Амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 2011 оны 9 сарын 24-нд БНСУ-ын Асан Анагаах Ухааны төв эмнэлгийн профессор Lee Sung Guy ахлагчтай элэг шилжүүлэн суулгах багийн хамт УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах баг хамтран 45 настай эмэгтэйд амжилттай суулгаснаас одоог хүртэл нийт 33 тохиолдолд хамтран элэг шилжүүлэн суулгасан байна. УНТЭ-ийн ЭШСБаг 2015 онд бие даан анхны тохиолдлоо хийж байсан бол одоо 42 дахь тохиолдлоо амжилттай хийлээ.

Манай эмнэлэг нийт 75 тохиолдолд элэг шилжүүлэн суулгаснаас 2 тохиолдолд тархины үхэлтэй донороос, 4 тохиолдолд хүүхдэд, 69 тохиолдолд амьд донороос элэг шилжүүлэн суулгасан элэг шилжүүлэн суулгасан дундаж нас-42,2 В вирусын шалтгаантай-65, С вирусын шалтгаантай-8, Элэгний хавдартай 17 хүнд элэг шилжүүлэн суулгалаа.

Суулгацын амьдрах чанар эхний 1 сард 98.7%, 1 жил амьдрах чадамж 94.6%, 3 жил амьдрах чадамж, 90.7% байгаа нь бусад оронтой харьцуулахад өндөр байна.

2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол улсад анх удаа амжилттай гүйцэтгэлээ.