Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
УНТЭ-ийн Эрдмийн 40 дүгээр чуулган зохион байгуулагдлаа

УНТЭ-ийн Эрдмийн 40 дүгээр чуулган зохион байгуулагдлаа

УНТЭ-ийн "Эрдмийн Чуулган 40" Эмч нар болон резидент эмч нарын эрдэм шинжилгээний хурал 2019 оны 5-р сарын 17-ны өдөр зохион байгуулагдлаа.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал Д.Чулуунбаатар үг хэлж судлаач эмч, резидент эмч нартаа амжилт хүсэв. Эрдмийн чуулганы хүндэтгэлийн лекцийг АУА-ийн ерөнхийлөгч, Анагаахын шинжлэх ухааны доктор, Эрүүл мэндийн гавъяат ажилтан Ц.Лхагвасүрэн “Эрүүл мэндийн тогтолцоо” сэдвээр лекц уншив.

Энэ удаагийн хуралд Дотор 15, мэс засал 18, дүрс оношлогоо, лаборатори болон бусад 17, эмнэлзүйн тохиолдол 9, резидент эмчийн 10, сувилахуй 28, нийт 97 илтгэл хурлын хэлэлцүүллээ.

Эрдэм шинжилгээний 40 дэх хурал доорхи сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдлаа Үүнд:

  1. Дотор, дүрс оношлогоо, лаборатори болон бусад
  2. Мэс засал
  3. Эмнэлзүйн тохиолдол
  4. Резидент эмч нар болно.

Дотор, дүрс оношлогоо, лаборатори болон бусад

1-р байрыг УНТЭ, ЭЭТ-ийн Х. Чулуунчимэг, Э.Цэнгэгтуул, Л. Тамир, Г.Батбаатар нарын “Эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний бодит өртөг”

2-р байрыг УНТЭ, ЦЭСЧШСТ, АШУҮИС-ийн С.Мядагсүрэн, Б.Хишигжаргал, А.Нансалмаа, Э.Элбэгжаргал, Т.Саруул, Б.Алтаншагай, Н.Оюундэлгэр, Ц.Одгэрэл нарын “Ходжкины бус лимфомийн тавиланг тодорхойлоход захын цусны үзүүлэлтүүдийн ач холбогдол”

3-р байрыг УНТЭ, ЭЭТ,АШУҮИС-ийнБ.Батцэцэг, М.Наранпүрэв, Л.Ганболд,Г.Даваа нарын “Улаанбаатар хотын төрөлжсөн мэргэшлийн болон нэгдсэн эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэгчдийн холголт цооролтыг судалсан дүн”

Мэс засал

1-р байрыг УНТЭ, МХНТ, АШУҮИС-ийн Х.Баялагмаа, М.Отгонбаяр, О.Сэргэлэн, Л.Ганболд нарын “Өвдөгний хиймэл үе суулгах мэс заслын өвдөлтийн эмчилгээний асуудалд”

2-р байрыг УНТЭ, БШГМЗТ, АШУҮИС-ийн Э.Бат-Өлзий, О.Зургаанжин, Б.Цограгчаа, Ж.Цэнгэлнарын “Бүдүүн шулуун гэдэсний залгалтын алдагдлын удирдлага ба үр дүн”

3-р байрыг УНТЭ, Урологи-Андрологийн Төв, Ач Анагаах ухааны их сургуулийн Г.Ганболд, Д.Баян-Өндөр, Н.Баасанжав нарын “Тэвш шээлгүүрийн хэсгийн нарийслыг хэвлийн дурангаар нөхөн сэргээх мэс засал эмчилгээний асуудалд”

4-р байрыг УНТЭ, ЧХХСТ-ийн Э.Алтандөш, З.Мэндсайхан, Л.Бямбасүрэн, Э.Оюунжаргал нарын ”Хүзүүний гүний буглаа өвчний эмчилгээний үр дүн”

Эмнэлзүйн Тохиолдол

1-р байрыг УНТЭ, Урологи-АндрологийнТөв-ийн Г.Ганболд, Д.Баян-Өндөр, Д.Нямсүрэн нарын “Ретрокаваль байрлалтай шээлгүүрийг хэвлийн дурангаар засах мэс засал хийсэн тохиолдол”

2-р байрыг УНТЭ, МХНТ-ийн Б.Хишигсүрэн, Л.Алтантуяа, Б.Дагважанцан, Ц.Тунгалаг, Ш.Болор, Д.Энхтүвшин нарын ”Дурангаар элэгний бэтэг соруулах мэс заслын үеийн анафилаксийн шокийн тохиолдол”

3-р байрыг УНТЭ, ЦЭСЧШСТ, АШУҮИС Их сургуулийн эмнэлгийн Э.Элбэгжаргал, Н.Оюундэлгэр, Ц.Одгэрэл, А.Нансалмаа, Н.Өлзий-Орших, Э.Энхзул, Д.Нүрзэддулам нарын “Гошегийн эмгэгийн тохиолдол”

Резидент эмч нарын судалгаа, эмнэлзүйн тохиолдол

1-р байрыг УНТЭ, ЭЭТ-ийнН.Сувд-Эрдэнэ, П.Ганцэнгэл, Э.Эрдэнэбаатар, Б.Нандинцэцэг, Б.Мөнхсайхан, Ц.Ганбат нарын “Эрчимт эмчилгээний тасгийн 2016-2018 оны хоорондох үжлийн шалтгаантай нас барсан өвчтөнүүдийн онош, халдвар үүсгэгч нянг судалсан нь”

2-р байрыг УНТЭ,ЧХХТ-ийн Э.Оюунжаргал, З.Мэндсайхан, Г.Гантогос,

“Дунд чихний архаг үрэвслийн гаралтай тархины буглааны эмнэлзүйн тохиолдол”

3-р байрыг УНТЭ, ГЭТ, УНТЭ, ДОТ-ийн Г.Загарсүрэн, Л.Оюун-Эрдэнэ, Б.Нармандах, Г.Амарсайхан нарын “УНТЭ-т бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийлгэсэн шинжлүүлэгчдийн дунд урын тархалтыг судалсан нь” нар шалгарлаа.

Эрдэм шинжилгээний хуралдаа идэвхитэй оролцож амжилт гаргасан эмч нартай баяр хүргэж цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь улам их амжилт хүсье. Мөн эрдмийн баярыг үр бүтээлтэй болгохын тулд эрдмийн хурлыг жил бүрийн 5-р сарын 2 дахь долоо хоногийн бямба гарагт зохион байгуулахаар болжээ.