Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Хамгийн чухал харилцаанд цаг гарга

Хамгийн чухал харилцаанд цаг гарга

УНТЭ-ийн Эмнэлзүй сургалтын алба, Эмзүйн албанаас санаачлан 2019.05.23-ны өдөр "НЯНГИЙН ЭСРЭГ ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ" өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгт хэвтэн эмчлүүлэгчид болон амбулаторийн үзлэгт хамрагдаж байсан нийт 150 гаруй хүн оролцлоо. Өдөрлөгийг Эмнэлзүй эрхэлсэн захирал Д.Цэцгээ нээж үг хэлэв.

Тус өдөрлөгөөр иргэдэд зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор ”Нянгийн эсрэг эмийн хэрэглээ”, “Гарын эрүүл ахуй” сэдвээр нээлттэй ярилцаж, зөвөлгөө өглөө.

Дэлхийн нийт хүн амын дунд хийгдсэн судалгаагаар олон эмэнд тэсвэртэй нянгийн халдварын улмаас жилд 700,000 орчим хүн нас барж байгаа бөгөөд энэ хэвээрээ үргэлжилвэл 2050 он гэхэд 10 сая хүний амь насанд аюултай гэсэн харамсалтай тоо мэдээ байгаа юм. Тиймээс хувь хүний өөртөө болон аливаа зүйлд хандах хандлага зөв байх нь чухал юм.

Эрүүл мэнд хамгаас чухал, эм бол хэн дуртай нь хэрэглэдэг, хэн дуртай нь зөвлөдөг зүйл биш гэдгийг бид бүгд мэддэг боловч энэ алдаагаа давтсаар байгаа нь харамсалтай. Харин бид энэхүү өдөрлөгөөр дамжуулан “Нянгийн эсрэг эмийн хэрэглээ”-ний талаарх зөв ойлголтыг олон нийтэд хүргэхийг зорьлоо.