Хууль тогтоомж
Холбоо барих
Түгээмэл асуулт хариулт
Өргөдөл гомдол
Статистик
Лого татах
Г.Нямхүү эмчид хүндэтгэл үзүүллээ

Г.Нямхүү эмчид хүндэтгэл үзүүллээ

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн захиргаа, эмч ажилчид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Профессор, Мэс заслын зөвлөх эмч Г.Нямхүүг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт өөрийн мэдлэг чадвар, ур ухаан, сэтгэл зүтгэлээ бүрэн зориулж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн олон чадварлаг эмч мэргэжилтнийг бэлтгэн сургасан, эгэл даруу, эрдэм мэдлэг төгс, эзэмшсэн мэргэжилдээ оргил нь болон гялалзсан энэрэнгүй их үйлстэн энэ эрхэм хүний хийж бүтээсэн гэгээн үйлс бүхэн үеийн үед түүхийн хуудаснаа тодоор бичигдэх билээ.
Ууган төв эмнэлгийн урдаа барьдаг мэс заслын зөвлөх эмчийн маань бусдын төлөө хийж бүтээсэн бүхэн төр түмэндээ үнэлэгдэж, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Эрүүл мэндийн төв Г.Нямхүү эмчийн эрхэм алдраар нэрлэгдэх болсон түүхэн энэ баярт үйл явдлыг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн хамт олон, хамтран зүтгэгчид нь өргөмжлөн алдаршуулав.